Яармагийн замд 21 хүн амиа алджээ

2015-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Нисэх Яармагийн зам дээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүйгээс болж өдөр жолооч нар хэдэн зуугаараа торгуулж байна. Бид өчигдөр нийслэлийн болон Хан-Уул дүүргийн замын цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчидтай тус зам дээр хэсэгхэн хугацаанд хууль сахиулав. 30 хүрэхгүй минутын хугацаанд 20 гаруй жолооч улаан гэрлээр орж, хурд хэтрүүлсэн зөрчил гаргаж торгуулийн хуудас гардав. 70 км/цагийн хурдтай “Prius” маркийн автомашины жолооч “60 км/цагийн хурдтай явсан” гэж дайрсаар хурд хэмжигч төхөөрөмжөөс өөрийн машины хурдыг харснаар “бууж өгөв”. Харин “Fit” маркийн автомашин жолоодсон бүсгүй 100 км/цагийн хурдтай ирснээ “Нисэхээс хүн тосохоор яарч явна” гэж тайлбарлав. Яармагийн шинэ зам дээр автомашин жолоодох дээд хурд 60 км/цаг гэдгийг замын цагдаа нар тэдэнд сануулсан. 

ЯАРМАГИЙН ЗАМ ҮХЛИЙН ЗАМ БОЛЖЭЭ

 

Ийм байдлаар Нисэх Яармагийн зам дээр хагас жилийн дотор 21 хүн амиа алджээ. Өнгөрсөн оны зургадугаар сард сүр дуулиантай ашиглалтад оруулж байсан энэ зам дээр ийм олон хүн амиа алдана гэж хэн санах билээ. Эвдрэл ихтэй хоёр эгнээтэй байхад нь хүмүүс ингэж олноороо осолдож байсангүй. Зургаан сарын дотор 20 гаруй хүн зуурдаар хорвоог орхижээ. Сард гурван хүн, долоо хоног тутамд 1-2 хүн ганцхан энэ зам дээр амиа алдсан гэсэн үг. Нийслэлчүүд, ялангуяа Хан-Уул дүүргийнхний хувьд Яармагийн зам аюултай зам болж хувираад байна.

 

Баримт 1:

2014 оны 12 дугаар сарын 2-нд.

Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн зам Сод Монгол ШТС-ын хойд замд “Fit”  маркийн авто машины жолооч явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон.

Баримт 2:

2014 оны 12 дугаар сарын 21-нд.

Хан-Уул дүүргийн Яармагийн II автобусны буудлын замд явган зорчигч мөргөж амь насыг нь хохироосон байна.

Баримт 3:

2014 оны 12 дугаар сарын 27-нд.

Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн автобусны II буудлын замд “Ford” маркийн авто машины жолооч нь явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон.

Баримт 4:

2015 оны 01 дүгээр сарын 14-нд.

Хан уул дүүргийн нутаг Яармагийн замд “Lexus”, “Verna” маркийн авто машинд явган зорчигч мөргүүлж 70 орчим настай эрэгтэй амиа алджээ.

 

ЯАРМАГИЙН ЗАМ ХУРДЫНХ БИШ

 

Ослын шалтгаан их энгийн. Хурд, гэрлэн дохио, явган хүний гарц. Замын хөдөлгөөний дүрэмд үүнийг тодоос тод заасан байдаг бөгөөд жолооч, явган зорчигчид үүнийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Яармагийн зам өмнө нь бартаатай, эвдрэл ихтэй байхад хүний амь насыг хохироосон осол гэмтэл бага гардаг байсныг цагдаа нар хэлж байв. Харин гэрлэн дохиотой, замын тэмдэг тэмдэглэгээтэй болох тусам осол нэмэгдэх болжээ. Шинээр тавьсан замыг хурдных гэж эндүүрэн хурд хэтрүүлдэг нь жолооч нарын хамгийн том алдаа болж байна гэдгийг албаныхан хэлж байв. “Яармагийн зам бол хурдны зам биш. Энэ зам дээр явах дээд хурд нь 60 км/цаг. Гэтэл жолооч нар тээврийн хэрэгслийн хурдаа хэтрүүлээд зогсохгүй гэрлэн дохион дээр зогсохгүйгээр явж байна. Явган зорчигчид ч гарцаар гарахгүй таарсан газраараа зам хөндлөн гардгаас осч байна. Бид 2015 онд хүний амь нас эрсдэх асуудлыг багасгая гэсэн зорилготойгоор замын цагдаагийн хяналтын постуудыг тогтмол гарган ажиллаж эхэлсэн. Өдөрт 200-300 жолооч хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио зөрчиж арга хэмжээ авхуулж байна. Ийм зөрчил удаа дараа гаргасан жолооч нарын жолоо барих эрхийг нь зургаагаас хоёр жил хүртэлх хугацаагаар хасч байгаа” гэж Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ах­мад Д.Бат-Эрдэнэ ярилаа. Бас дээрээс нь ашиглалтад ороод удаагүй байгаа ч замын гэрэлтүүлэг тусгал муу­тай­гаас жолооч, явган зорчигчдод үзэгдэх ор­чин хангалтгүй байдаг болжээ.

 

ДҮРМЭЭ БАРИМТАЛЪЯ

 

Дээрх 20 гаруй ослын олонх нь Яармагийн хоёр, гуравдугаар буудал орчимд гарсан байна. Ялангуяа явган зорчигчдын осол. Эдгээр буудлаас холгүй гэр хороололтой. Иргэд гэрээсээ гараад автобусны буудал руу явахдаа гарцаар биш аль ойрхон хэсгээрээ зам хөндлөн гарч явахдаа осолд өртдөг ажээ.

Харин жолооч нарын хувьд Олон улсын нисэх буудлаас хүн тосч, хүргэж өгөх зорилгоор цагт баригдан яарч сандарч явахдаа хурд хэтрүүлснээс осол гаргадаг аж. Тиймээс жолооч нар, явган зорчигчид дүрмээ баримтах нь энэ зам дээрх ослыг бууруулах хамгийн том арга хэмжээ болно гэдгийг нийслэлийн Замын цагдаагийн газ­раас ан­­хааруулж байсан юм. Цагдаагийнхан Яар­магийн зам дээр хурд хэмжигч камер тавих саналыг аль эрт холбогдох албаныханд хүргүүлсэн гэж байгаа ч одоо хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байна. Тиймээс камер суурилуулах, гэ­рэл­түүлгийн тол­гойг солих, замын голоор хашлага хийх шаардлагатай байгааг тэд хэлж байсан.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин