

Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” хэмээх газарт орших “Цэцээ гүн” буудалд насанд хүрээгүй дөрвөн охиныг аваачин биеийг нь үнэлүүлсэн этгээдүүдэд өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс ял оноолоо. Охидын биеийг үнэлүүлсэн Б.Баатарсүрэнд 3.6 жил, Д.Ганболдод чанга дэглэмтэй хорих ангид гурван жилийн оноосон бол Д.Эрдэнэчулууныг 400 цаг албадан ажил хийлгэхээр болсон байна. Мөн дээрх этгээдүүдийн үйлдсэн хэргийн улмаас хохирсон охид халдварт өвчин туссан учраас хохирлын мөнгийг шүүгдэгчдээс нэхэмжилжээ.
Эх сурвалж:www.polit.mn