
Т.ДАЛАЙ
Томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэн учраас Баянхонгор, Дундговь, Ховд аймгийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо. Учир нь цэцэрлэгийн хүүхдүүдийн 14.5 хувиас илүү нь өвчилсөн тохиолдолд үйл ажиллагааг түр зогсоодог. Тэгвэл Ховд аймгийн цэцэрлэгүүдэд өвчний тархалт 16 хувьд хүрч нийт хүүхдийн 40 хувь нь л хичээлдээ ирэх болжээ. Сүүлийн саруудад томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа AH3N2 вирусын дэгдэлт өндөр байгаа гэнэ.
Эх сурвалж www.polit.mn