Ноён уулаа аврах уу, алдах уу?

2015-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Хүннүгийн үеийн түүх, соёлын хосгүй дурсгалыг хадгалж буй Ноён ууланд “Сентерра гоулд” компани 421, 372, 5082, 10810 нийт дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Тэд нийт 2300 га талбайгаас зөвхөн 421, 372 гэсэн ашиглалтын 303 га талбайдаа л олборлолт хийнэ гэж одоохондоо ярьж байгаа юм. Харин нөгөө хоёр тусгай зөвшөөрлөө яах юм бэ гэдэгт тодорхой хариулт өгч чадахгүй байна. Энэ талаар газар дээр нь очиж танилцсан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

 

Г.Уянга: “СЕНТЕРРА ГОУЛД”-Д ЗӨВШӨӨРӨЛ ӨГВӨЛ АРААС НЬ БУСАД ЛИЗЕНЦИЙГ СЭРГЭЭХ БОЛНО  

-Энэ газар тэр чигээ­рээ ойн бүс. Монгол Ул­сын нийт ойн нөөц маш бага. Ердөө л наймхан хувь. Сүүлийн 10 жилд зур­гаан хувь болж багассан. Тий­мээс энэ л ойг бая­лаг­тай нь хамгаалах гэж “урт” нэртэй хууль гар­цаагүй гарсан юм. Үүнийг л хамгаалах гэж нэг хүн өнөөдөр шоронд сууж байгаа. Тиймээс одоо УИХ-аар “урт” нэртэй хуу­лийг хэлэлцэх гэж байна. “Сентерра гоулд”-д зөвшөөрөл өгч алт ухуулаад араас нь баахан тусгай зөвшөөрлийг сэргээх болвол энэ “урт” нэртэй хуулийн хэрэггүй болно. Ерөнхийдөө байгаль ор­чин сүйдэх үндсэн нөх­цөл бүрдэнэ. Бид 50 тонн алт ухуулвал олон мянган га талбайг эзэлсэн олон лизен­зийг яах вэ гэдэг асуу­далтай маргааш нь нүүр тулна. Үүнийг ший­дэх чадвар өнөөдрийн төрд байхгүй. Тусгай зөв­шөөрлийг бүгдийг нь өгч, алтаа ухуулж, өөрсдөө овоол­сон шороон дээр үл­дэх хувь заяа л харагдаж байна. Зөвхөн Гацууртын ордыг олборлоход 303 га эдэлбэр газрыг хөндөнө гэж байгаа боловч үнэндээ 2300 га талбайд тусгай зөвшөөрөлтэй. Бусад тусгай зөвшөөрөл нь яах гэж энэ компанид байна вэ. Хэн ч өнөөдөр энэ асуултад хариулж чадахгүй байна шүү дээ. 

 

Х.Болорчулуун: ХОРИГЛОСОН БҮСЭЭС НЬ ГАРГАХААР ЛОББИДОЖ ЭХЭЛЛЭЭ

-“Сентерра гоулд”-ынхан 303 га талбайг л ашиглана гэж ярьдаг. Гэтэл Ноён уулын оройд 2300 га талбайд тусгай зөвшөөрөлтэй. Нэгэнт л эхэлбэл цаашид явна. Үүнийг хэн ч хориглож чадахгүй. Тэд том хашаа бариад зам дээр хаалт тавьчихсан. Үүнийг нутгийн ард иргэд төдийгүй монголчууд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ. Урд нь Бороогийн уурхайгаас 56 мянган тонн алт авсан туршлагатай. Өнөөдөр энэ компани байгалийн нөхөн сэргээлтийг төгс хийгээгүй байна шүү дээ. Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд дэс дараатай үйл ажиллагаа явуулж байна. Алтны татвар өнгөрсөн хавар 10 хувиас 2.5-хан хувь болсон. Ингэж дөрөв дахин бууруулах гэж энэ компаниуд маш их лоббидсон юм. Ингээд татваргүй шахам болгож байгаад дараа нь ашиглаж болохгүй хориглосон бүсээс нь гаргахаар лобби хийгээд явж байна. Ноён уулын ганцхан талд байгаа хэдхэн булш бунхан мэт ойлголтыг нийгэмд төрүүлж болохгүй. Ноён уул тэр чигтээ хаад язгууртны ихсийн газар юм билээ.

 

З.Баянсэлэнгэ: Л.ЧИНБАТТАЙ Ч ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ

-Хүннүгийн үеийн булш бунхан Сүжигтийн аманд бий гэдгийг бид газар дээр нь очиж үзсэн. Тэнд Хүннүгийн үеийн 212 булш бунхан хадгалаастай байгаа. Эндээс Гацууртын алтны орд хүртэл газрын зураг дээр шулуун шугам татахад 5.8 км болдог. Харин энэхүү 5.8 км газар маань булшнаасаа хэр зайтай вэ гэдэг координатыг тогтоох боломжгүй. Гэхдээ яваад үзвэл 10 гаруй км гэж уурхайнхан ярьдаг юм билээ. Мөн Гацууртын орд нийтдээ 2300 га талбайд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Эдгээр тусгай зөвшөөрлөө өмнөх эзэн болох Л.Чинбатаас худалдаж авчээ. Үүнээс одоогоор 146 га нь өмнөх шороон ордын нөхөн сэргээгдээгүй орхигдсон талбай болж хувирсан байна билээ.  Тэр хүн 146 га талбайн алтны шороон ордыг зай завсаргүй ашиглачихаад нөхөн сэргээлт хийлгүй орхиж, хонхойсон нүх, гуу жалга үлдээжээ. Тиймээс Гацууртын ордыг одоо эзэмшиж буй “Сентерра гоулд”-аас гадна Л.Чинбаттай хүртэл хариуцлага тооцох ёстой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин