Төрсөн эхчүүдийн мэдээллийг Статистикийн газарт бүртгэж эхэллээ

2015-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэх хугацаа ойртсоор байна. Гурван сая дахь иргэнээ бүртгэх, мэдээлэх чиглэлээр ЭМСЯ-наас зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч буй талаар ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаагаас тодрууллаа.

- Гурван сая дахь иргэнээ хүлээж авах чиглэлээр ЭМСЯ-наас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Монгол улсын 3 сая дахь иргэнийг тодруулахад төрөлтийг бүртгэх, мэдээлэх, эх нярайд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар Эрүүл мэнд, спортын сайдын “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” 06 дугаар тушаал батлагдан гарсан. Энэ тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд амаржих газрууд дээр очин, бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаатай танилцсан. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд гурван сая дахь иргэнийг хүлээж авах талаар мэдээлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр зөвлөмж, зөвлөгөө өгөх ажлуудыг зохион байгуулж байна. Өнгөрсөн баасан гараг /2015.01.16/-т ЭМСЯ-наас ЭХЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа амаржих газруудын 100 орчим эх баригч нарт гурван сая дахь иргэнээ хүлээж авах, бүртгэх мэдээлэх, мөн эхийг эсэн мэнд амаржуулах, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ юуг анхаарах талаар тусгайлсан сургалт зохион байгуулсан.  

- Монгол улсын гурван сая дахь иргэн мэндлэх хугацаа ойртож буйтай холбогдуулан төрөлтийг “Дэлгэрэнгүй бүртгэлээр” бүртгэж эхэлсэн. Энэ талаар тодруулбал.

-2015 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 00 цагаас эхлэн төрөлтийн мэдээллийг “Дэлгэрэнгүй” байдлаар авч эхэлсэн. Иймээс бүх амаржих газрууд, мөн төрөлт хүлээж авдаг хувийн хэвшлийн дөрвөн эмнэлэгт дэлгэрэнгүй бүртгэлийн программыг суулгасан. Энэ программын дагуу өнөөдрөөс төрсөн эхчүүдийг нэрээр нь бүртгэж, Үндэсний статистикийн хороо уруу 12 цагаар мэдээллийг өгч эхлээд байна. Хөдөө орон нутгийн хувьд мөн адил уг программийг аймгуудад суурилуулсан. Сумын эмнэлгүүдээс аймаг дээрээ мэдээллээ хүлээн авч, үндэсний статистикийн хороо уруу мэдээлэх арга хэмжээ авч байна. Бүртгэл мэдээллийн дээрхи ажлыг зохион байгуулах талаар бүх амаржих газрууддаа зөвлөмжөө өгчихсөн байгаа. Мөн Стандарт, эмжил зүйн газрын цагаар төрөх өрөөнүүдийн цагийг тохируулсан.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

8 цаг 33 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

9 цаг 13 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

20 цаг 17 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

20 цаг 17 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин