Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон БХИС-д ажиллав

2015-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Сүхбаатарын болон байлдааны гавъяаны улаан тугийн одонт Батлан  хамгаалахын их сургууль нь анх 1921 онд  жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар “Ардын цэргийн даргын сургууль” нэртэйгээр байгуулагдсан  мэргэжлийн боловсролын  ууган сургуулиудын нэг. Тус сургуулийн үйл ажиллагаатай өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцаж, хийж  хэрэгжүүлсэн ажил болоод тулгамдсан асуудлыг нь сонслоо. БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамцийн танилцуулснаар 2800 гаруй суралцагчтай. Үүний 300 гаруй нь цэргийн мэргэжлийн суралцагчид бол 2400 гаруй нь иргэний мэргэжлийн буюу офицер, ахлагчийн сургуулийн суралцагч байна. Ингэхдээ сургуулийн багш  эрдэмтдийн  60 гаруй  хувь нь залуу боловсон  хүчин аж.  Харин батлан  хамгаалах салбарын хүний нөөцийг бэлтгэж хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал олон байгаа гэнэ. Тухайлбал,  Сургуулийн эрх зүйн орчин, зохион байгуулалт, санхүүжилт шаардлагатай хэмжээнд байдаггүй. Нэг суралцагчид ногдох хувьсах зардал бага байдгаас үүдэн гарах бэрхшээл ихтэй. Тодруулбал, чиглэгдсэн сургалтын стандартыг хэрэгжүүлэх боломж  хязгаарлагдмал болдог тухай сургуулийн удирдлагууд сайддаа учирласан. Түүнээс гадна  батлан  хамгаалахын шинжлэх ухаан, инновацийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,  сургуулийн зарим барилга, байгууламжийн  засвар, тохижилтын ажлын  санхүүг шийдэх өгөх тухай хүссэн. БХИС-ийн ихэнх барилга нь 25-100 жилийн өмнө барьсан байдаг юм байна. Энэ хамт олон элсэн суралцагчдад цэргийн боловсрол олгохоос гадна судалгааны  чиглэлээр мэргэшсэн сургууль болох боломж  нөхцөл байгааг ч энэ үеэр онцолж байлаа.  

Эх сурвалж:www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин