Тээврийн хэрэгслээс төлбөр авах журам хууль зөрчсөнийг хоёр шатны шүүх тогтоожээ

2015-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбооноос “Нийслэлийн автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам” төлбөрийн хувь хэмжээг тогтоосон ИТХ-ын тогтоол нь хууль зөрчсөн талаар мэдэгдлээ. Учир нь иргэн Х.Болдмандал, Ө.Сумьяабаатар нараас ИТХ-ын “Журам батлах тухай” 2013 оны 13/47 тоот тогтоол илтэд хууль зөрчсөн, иргэд, аж ахуйн нэгжийн үүрэг ачааг хууль бусаар нэмсэн арга хэмжээ хэмээн үзэж шүүхэд хандсан байна. Харин Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр дээрх журам хууль зөрчсөн болохыг тогтоосон байна. Энэ талаар Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн М.Санжаа “Нийслэл 2013 онд 340.0 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд тэдгээрээс 9.6 тэрбум төгрөг олсон. Мөн анхан шатны шүүхээс хууль зөрчсөнийг тогтоосоор байтал ИТХ энэ оны төсөв батлахдаа дахин автозам ашигласны төлбөрийг авахаар шийдэж 10.6 тэрбумыг хураахаар шийдвэрлэсэн нь олон нийтийг бухимдуулж, ачаа үүрүүлж байна” гэсэн юм. Хэрэв ИТХ хууль зөрчсөн журмаа санаачлагаараа зогсоохгүй бол шүүхийн шийдвэрээр албадан зогсоолгох юм байна. Харин дээрх журам хэрэгжих явцад иргэдээс авсан 9.6 тэрбумыг энэ оны татвар руу шилжүүлэх зэргээр шийдэх гарц байгаа гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин