Зэвсэгт хүчний албан хаагчдад хувцасны хангалт дутуу байна

2015-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ажлаа авснаас хойш салбарынхаа ажил байдалтай биечлэн танилцаад завгүй явна. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний дөрвөн ангийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонссон байна. Түүнийг дагалдаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалах  яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба зэрэг албаны хүмүүс ажилласан юм. Тэдний эхний ажилласан анги Зэвсэгт хүчний 350 дугаар анги. Энхийг дэмжих ажиллагааны III батальон болох зорилготойгоор энэ ангийг байгуулаад удаагүй ч бүтээн байгуулалтын ажлууд багагүй хийгджээ. Цаашид ч хийх шаардлагатай ажлууд олон байгааг ангийн захирагч салбарын сайддаа уламжиллаа. Тухайлбал, Спорт заал, Соёлын төв барих шаардлага байгаа юм байна. Гэхдээ нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол албан хаагчдын унаа болоод амьдрах орон сууц аж. Албан хаагчдын олонхи нь нийслэлд амьдардаг учраас өглөө, оройд ангиас гаргаж өгсөн ганц автобусандаа багтдаггүй гэнэ.

Салбарын сайдын дараагийн ажилласан анги нь Зэвсэгт хүчний 337, 014, пуужингийн хороо. 337 дугаар ангийнхны хувьд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажилладаг хамт олон гэдэг нь илт. Тухайлбал, Соёлын төв, Спорт заалаа албан хаагч өөрсдийн хандиваар тохижуулан "босгожээ". Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улсын төсөвт дараа болохыг урьтал болгоогүй ч хойшдоо албан хаагчдын соёл, спорт хүмүүжлийн ажлуудад чухал үүрэгтэй дээрх байгууламжийг барих шаардлага батлан хамгаалах салбарт байгаа юм. Мэдээж энэ 337  бол нисэхийн анги  гэдэг утгаараа Монголыг дайран өнгөрч байгаа нислэг бүрийг хяналтандаа байлгадаг анги. Харин 014 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Батсүрэнгийн танилцуулснаар энэ ангид Соёлын төв, Гал тогооны дээврийг шинэчлэх шаардлага байгаа ажээ. Тэд мөн л албан хаагчдын ажилдаа ирж очих унаа хөсөг нь шийдэх ёстой асуудлын нэг гэдгийг салбарын сайддаа уламжилсан юм.  Пуужингийн хорооны хувьд дээрх ангиудтай харьцуулахад барилга байгууламж нь шинэ учраас бэрхшээл гэж учирлах асуудал төдийлөн байсангүй. Мэдээж энэ дөрвөн ангийн албан хаагчдын унаа, орон сууцаас гадна тулгарах асуудал нь хувцасны хангалт дутуу байгаа тухай яриа юм. Харин салбарын сайд “Манайхан ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байгаа нь ажиглагдлаа. Гэхдээ албан хаагчдын нийгмийн асуудал орхигдсон хэвээр байна. Энэ бол миний заавал шийдэх ёстой ажлын маань нэг байх учиртай” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин