Эмч ба менежер

2015-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.СОНИН /Эмч/

Мэргэжлийн Засгийн газар байх нь зүйтэй тухай яригдаж байхад манай нэг нэрт нийтлэлч мэргэжлийн гэдэг нь эрүүл мэндийн салбарыг заавал эмч хүн удирдах албагүй, сайн менежер байхад л болно гээд нэгэн сэтгүүлчийг хамгийн сайн удирдсан гэв. Эрүүл мэндийн салбарт менежер хүн байдаггүй зөвхөн оношилдог эмчилдэг нөхөр л ажилладаг гэж төсөөлжээ янз нь. Ингээд манай яаманд гаднаас менежер хайж, намууд бие биенээсээ түлхэж...

Менежер ер нь юу хийдэг тухай менежментийн сурах бичигт товчдоо хүнээр юм хийлгэдэг хүн, арай дэлгэрүүлбэл төлөвлөх, зохион байгуулах, удирдан манлайлах, зохицуулах, хяналт тавих үйл ажиллагааг гүйцэтгэдэг хүн гэж тодорхойлжээ. Эмч хүн өдөр тутмын  л ажил хийдэг юм уг нь. Ходоод нь өвдсөн хүн ирэхэд эмчлэгч эмч нь хэрхэн онош тодруулж эмчлэхээ төлөвлөж, туслах эмч, сувилагч, асрагч нарынхаа ажлыг удирдан зохион байгуулж, ходоод дурандуулах, гэрэлд харуулах, лабораторийн шинжилгээ хийлгэх, зөвлөх эмчээсээ зөвлөгөө авах гэх мэтчилэн олон төрлийн үйл ажиллагааг зохицуулан гүйцэтгэж, үр дүнд нь хяналт тавьдаг юм. Шаардлагатай бол бусад мэргэжлийн эмч нартайгаа зөвлөлдөнө. Өвчтнүүд нь баян ядуу, дарга цэрэг, гишүүн, сайд, сэтгүүлч, багш, нийтлэлч гээд олон янз. Сэтгэхүй нь ч өөр. Ийм хүмүүсийг эмчлэхэд оношлох эмчлэх мэргэжлийн ур чадвараас гадна амьдралын өргөн хүрээний мэдлэг, харилцааны ихээхэн ур ухаан шаардана. Хажуугаар нь бас мэдээллийн асар том суваг интернет айл бүрт ороод ирлээ. Анагаахын сургуульд угтаа эмч мэргэжилтэй менежерийг бэлтгэдэг юм. Анагаахын их сургуулийн бүрэлдэхүүнд ордог сургуулиудад бол нийгмийн эрүүл мэнд, био анагаах, эм зүй, шүд, эрүүл мэндийн бодлого зохион байгуулалт, эдийн засаг, санхүү гээд бүр олон мэргэжлээр сургадагийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх.

За эмч бол менежер биш эмнэлгийн дарга л менежер шүү гэвэл хоёр зуу гаруй өрхийн, гурван зуу гаруй сумын эмнэлгийг оруулаад аймаг дүүргийн эмнэлгүүд, том эмнэлгийн дарга нарыг тооцвол менежерийн тоо долоон зуу хол давна. Бас хажуугаар нь сургалтын, судалгаа шинжилгээний, эмийн, эрүүл мэндийн боловсролын гээд менежерүүд удирддаг эрүүл мэндийн байгууллагууд энэ салбарт олон байна. Хувийн хэвшлийнхэн тэр чигээрээ менежерүүд. Гаднаас хайхдаа уг нь тулаагүй. Бид уг нь салбараа өөрсдөө өөд нь татаж чадах л  учиртай.

Социализмын үед эрүүлийг хамгаалахын зохион байгуулалт гэж мэргэжлээр олон эмнэлгийн удирдлагуудыг гадаад дотоодод сургаж мэргэшүүлсэн. Одоо ч гэсэн Анагаахын их сургуулийн дэргэдэх Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн бодлого, менежментийн тэнхимд эрүүл мэндийн, эмнэлгийн менежерүүдийн сургалт тогтмол явагдаж байх юм. Энэхүү сургалтын хөтөлбөр нь эмнэлгийн менежерийн хийх гол ажил болох мэдээллийг удирдах, хүмүүсийг удирдах, нөөцийг удирдах, стратегийн удирдлага, тусламж үйлчилгээг удирдах гэсэн асуудлуудыг багтаажээ.

Цусны эмгэг судлалын шилдэг мэргэжилтэн, ардын эмч, буурал багш Цэрэннадмид маань цагтаа сайдын нь ч, эмнэлгийн даргын ч албыг нэр төртэй хашиж байсан. Ийм эмч менежерүүд одоо ч олон бий. Улстөржилт, намуудын тохироо гэхээс биш салбараа өлхөн аваад явчих эмнэлгийн дарга менежерүүд захаас аван байна. Энэ салбарыг удирдахад чагнуур шаардлагагүй ч гэсэн бүхнийг зоосны нүхээр харах бус өвдсөн хүний зовлонг сонсож ойлгож мэдрэх эмч хүний сэтгэл нэн чухал.

Хараад байхад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зарж бас худалдан авч болно гэж үздэг цөөхөн улс орны эрүүл мэндийн салбарыг улстөрчид толгойлох нь бий. Эрүүл мэнд гэдэг бол хүний үндсэн эрх юм. Энэ салбарыг зах зээл дангаараа зохицуулах боломжгүй, өвчтний аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалахад төр засгийн үүрэг оролцоо, хариуцлага чухал гэж үздэг нийгмийн чиг баримжаатай улс орнуудад мэргэжлийн хүнд нь хариуцуулдаг. Угтаа философийн асуудал юм даа. Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, амьдралын философи арай өөр.

Эрүүл мэндийн сал­барт мэргэжлийн шийд­лээ хүлээн хуримтлагдсан олон асуудлыг бусдын зөвлөгөө, хүний толгой­гоор шийдэх үү? Хийх ажлынхаа технологийг мэднэ гэдэг менежер хү­ний  гол ажил бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин