Зөвшөөрөлгүй рекламны самбаруудыг буулгаж дийлэх үү

2015-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Хотын төв зам  дагуу зөвшөөрөлгүй хэд хэдэн рекламны самбар бий.  Хотын захиргааны зүгээс хоёр жилийн өмнөөс буулгах шийдвэр гарсан ч одоог хүртэл буулгаж чадаагүй. Жишээлбэл Мон-Ураны хашаанд байрлах самбар, Баруун дөрвөн замд байдаг Ханбүргэдэй худалдааны төвийн мэдэлд байдаг самбарыг буулгаж чадаагүй. Эрх дархтай эдгээр байгууллагууд Хотын даргын шийдвэрийг үл тоосон.  Гэтэл саяхан Улаанбаатар  Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдаж 2015 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцлээ. Уг зөвлөл нь Улаанбаатар хотын хэмжээнд гадна сурталчилгааны  журмын хэрэгжилт, норм дүрэм, зай хэмжээнд нь нэгдсэн хяналтыг тавин ажиллах юм. Дүүрэг бүр өөрийн нийтийн эзэмшлийн гудамжуудад ямар хэмжээтэй хэдэн ширхэг сурталчилгааны самбар байрлуулах боломжтойг зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зай хэмжээ, төлөвлөлтөө хийж олон нийтэд нээлттэй зарлах юм. Ингэснээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилт хангагдах боломж бүрдэнэ. Мөн Зайсангийн гудамж, Энэбиш, Ард Аюушийн өргөн чөлөө гэх мэт гудамжуудад байрлуулсан зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй сурталчилгааны самбаруудыг буулгахаар шийдсэн байна.

 Эх сурвалж www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин