
Т.ДАЛАЙ
Дэлхийн байгаль хамгаалах сангийн судлаачид Шарга, Хүйсийн говь,Дөргөний хүрэн талд бөхөнгийн тоо толгойн судалгаа хийлээ. Судалгааг шугаман трансектийн аргаар хийсэн бөгөөд монгол бөхөнгийн популяцын тоо өсч 13 мянгад хүрсэн нь тогтоогдсон байна. Дэлхийд бөхөнгийн хоёр дэд зүйл байдгийн нэг нь монгол бөхөн. Зөвхөн Монголд байдаг энэ амьтан хууль бус агнуур,бэлчээрийн зохисгүй ашиглалт,байгаль цаг уурын хүндрэлийн улмаас тоо толгой нь 80 гаруй хувиар хорогдож, 2002 онд 750 болтлоо цөөрч байжээ.
Эх сурвалж www.polit.mn