“Хобби” сургуулийн олимпиад шударга, дэлхийн төвшний шалгуураар шүүгддэг

2015-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ДАЯН

Англи хэл судалж эзэмших нийгмийн хэрэгцээ, хувь хүмүүсийн сонирхол өндөр болсонтой холбогдуулан хүүхэд, залуучууд, багш нарын англи хэлний мэдлэгийг сорих, ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний сургалтын чанарыг олон улсын төвшинд харьцуулах зорилготойгоор олимпиад зохиодог. Үүний нэг “Хобби” сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиад12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус олимпиадад улсын болон хувийн сургуулийн 5-12 дугаар ангийн 1049 сурагч, хот, хөдөөгийн 19 сургуулийн англи хэлний 25 багш оролцож мэдлэг, ур чадвараа сорилоо. Энэ жилийн олимпиадад багш нарын төрөл нэмэгдсэнээрээ онцлогтой. Багш нарын олимпиад завсарлаад таван жил болсон. Цаашид уламжлал болгон зохион байгуулна хэмээн “Хобби” сургуулийн сургалтын менежер Д.Баянжаргал ярьж байсан. Энэ жилийн олимпиадын бас нэг онцлог нь сурагчдын тестийн засалтыг Боловсролын үнэлгээний төвтэй хамтран тусгай хариултын хуудас, тестийн хариуг уншигч машин ашиглан дүнгээ гаргажээ.

Олимпиадад оролцож тэргүүн байр эзэлсэн багш, сурагчдын сэтгэгдлээс хуваалцлаа.

“Кингс Кидс” сургуулийн англи хэлний багш Ө.Өлзийбаясгалан: Өөрийгөө сорих гэж оролцсон

-Би энэ сургуульдаа найм дахь жилдээ багшилж байна. Энэ жилээс багш нарын төрөл нэмэгдсэн болохоор өөрийнхөө мэдлэг, чадварыг ямар төвшинд байгааг мэдэх гэж бэлдэлгүйгээр байгаагаараа л оролцсон. Түрүүлнэ гэдэгтээ их итгэлтэй байсан. Яагаад гэвэл “Хобби” сургуулийн олимпиад шударга, дэлхийн төвшний шалгуураар шүүгддэг. Эхний шатанд 25 багш оролцож таван багш дараагийн шатанд үлдэж ярилцлагад орж шалгарсан.

Нэгдүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч С.Тамираа: Анх удаа оролцож түрүүлсэндээ баяртай байна

-Би анх удаа англи хэлний олимпиадад оролцож байна. Өөрийгөө түрүүлнэ гэж огт бодоогүй. Зүгээр л мэдлэгээ шалгах гэж оролцсон. Англи хэлээр кино их үздэг байсан. Уншиж, бичихийг ээж маань зааж өгдөг байсан. 2-4 настайдаа аав, ээжтэйгээ Америкт амьдарч байсан. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурдаг.

“Монгени” сургуулийн зургадугаар ангийн сурагч Ц.Жанцанхорлоо: Олимпиадад хоёр дахь удаагаа оролцлоо

-Нэгдүгээр ангиасаа англи хэл үзсэн. Энэ олимпиадад хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жил түрүүлж байсан. Энэ жил гуравдугаар байранд орлоо. 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин