Хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин олгохоор боллоо

2015-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт, өргөдлийг энэ сарын 26-наас эхлэн Ашигт малтмалын газарт хүлээн авахаар боллоо. Өргөдөл материалаа өгөхийн өмнө цахимаар бүртгүүлж дугаар авах шаардлагатай ажээ.  Дугаарын дагуу материалаа өгнө.  Өргөдлийн дагуу тухайн орон нутгаас санал асуулга явуулж нэг сарын дотор хариуг өгөхөөр болжээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо цахим болон сонгон шалгаруулалтаар зэрэг олгож эхлэхээр бэлтгэсэн гэдгээ Уул уурхайн яамнаас мэдээллээ. Цахимаар олгоход тухайн зөвшөөрөл хүссэн байгууллага VPN гэсэн төхөөрөмжийг худалдан авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох цахим сайт руу холбогдож мэдээллийг тогтмол авах боломжтой болж байгаа юм байна. Өмнө нь цахимаар зөвшөөрөл олгох ажлыг туршилтаар явуулсан боловч систем нь хакердуулсан тул зогсоосон гэнэ. Энэ удаа дахин шинэчлэл хийсэн учраас  системийн алдаа гарахгүй гэдгийг яамныхан хэлж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд олгоно. Үүнээс 20.9 га талбайд өргөдлийн журмаар сонгон шалгаруулалтаар 10.1 га талбайд тусгай зөвшөөрөл олгоно.  Хориглосон талбай нийт нутгийн 71.5 хувийг эзэлж байгаа ажээ. Одоогоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгон шалгаруулалтаар  зарласан 18 талбайн нэр бүхий таван га талбайд 13 оролцогч саналаа ирүүлээд байгаа юм байна. Он гарсаар нэг талбайд дахин сонгон шалгаруулалт зарлаад байна. Эхний ээлжинд нийтдээ 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй  олгоно гэдгийг Уул Уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр хийсэн мэдээлэлдээ онцоллоо.        

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин