Мөнх хааны Гарма хийд удахгүй нээлтээ хийнэ

2015-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БОЛОР

Өдгөөгөөс 760 жилийн тэртээд буюу 1255 онд Мөнх хааны залж авчирсан улааны шашны Гармаба хийдийг дахин сэргээж байгаа тухай манай сонин урьд нь мэдээлж байсан. Уг хийд нийслэлийн Баянгол дүүрэгт сүндэрлэн босч буй.

Мөнх хааны олон зууны өмнө монгол нутагтаа залсан шашны уг урсгалыг Гандантэгчинлин хийдийн цорж лам, гавж Г.Диваасамбуу, түүний хүү, гэвш Д.Тайвансайхан нар өөрсдийн санаачилга, хүчин зүтгэлээр сүсэгтэн олондоо өргөн талбиулж байгаа нь энэ.

Улааны шашин нь Буддын шашны хоёр дахь том урсгал юм. Дилав хутагт, Нарванчин гэгээн, Мила Богдын сургаал номлол энэхүү урсгалд нэвт шингэсэн байдаг.

Хатуу хүчтэй тарнийн хариулга,  засал номын уншлага үйлдэхээс гадна буяны цагаалга, өглөгийн үйлийг тасралтгүй хийх таван давхар номын өргөө бүхий Гармаба хийд нь “хонхор газрыг хорголоороо дүүргэн баяжуулдаг” хонь  жилийн босгон дээр нээлтээ хийх аж.

Гармаба ламтан нь Мөнх хааны хөлийн өвчнийг эдгээж өгсөн буянт шидтэн учраас хийдийг нь нутагтаа байгуулсан тухай Поло Карпини дурсамж тэмдэглэлдээ өгүүлсэн байдаг билээ.

Нэмж сонирхуулахад, Г.Диваасамбуу гавж их хэлмэгдүүлэлтийн дараа өөрт хадгалагдаж байсан таван машин ном судар, бурхан шүтээн, эд хэрэглэлээ Гандантэгчинлин хийдэд өргөж, дахин сэргээсэн бурхны үнэнч  шавь нарын нэгэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин