Автозамын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар олгоно

2015-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гаргажээ.  Улс, нийслэлийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөсөн 14 авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг тогтоож, нийслэлийн Авто замын газарт авто замын зориулалтаар тус бүр 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд:

·  Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дамбадаржаагийн Цагдаагийн постоос Шаргаморьтын гүүр, Шаргаморьтын гүүрнээс Хандгайтын зам хүртэлх 16.2 км орчим авто замын шинэчлэлтийн ажилд  32.4 га

·  Чингэлтэй  дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Салхитын ам чиглэлийн 2 км орчим шинээр барих авто замд 2.4 га

·  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Хуурай мухарын амны 1.8 км орчим шинээр барих авто замд 2.16 га

·   Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Шадивлангийн ам чиглэлийн 1 км авто замын шинэчлэлтийн ажилд 1.2 га

·  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Шадивлангийн ам чиглэлийн 1.9 км орчим авто замыг шинээр барих ажилд 2.28 га

·  Чингэлтэй  дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Яргайтын богины ам чиглэлийн 1.3 км авто замын шинэчлэлт, 0.3 км шинээр барих авто замд 1.92 га

· Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Дунд голын авто замыг Алтай хотхоны орон сууцны хороолол доторх авто замтай холбох төмөр бетон гүүрний зориулалтаар 0.096 га

· Явган хүний гүүрэн гарцын барилга байгууламжийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хан-Уул дүүргийн Соёлын ордны хойд талд Чингисийн өргөн чөлөөний авто зам дээгүүр  шинээр барих 40 урт/метр гүүрийн байгууламжид зориулан 0.06 га

·   Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны автобусны эцсийн зогсоолоос Ээж хайрханы 8 дугаар гудамж хүртэлх 2.5 км замд 3.0 га

·  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын уулзвараас Цайзын 53 дугаар гудамж хүртэлх 3.0 км замд 3.6 га

·  Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газар холдинг чиглэлийн замаас баруун тийш Цахлай хэсгийн 15 дугаар гудамж хүртэлх 2.8 км замд 3.36 га

· Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Таван толгойн гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэлх 12.5 км замд зориулан 62.5 га

· Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрнаас урагш 111 дүгээр сургуулийн зүүн талаар “Авто доктор” хүртэл ус зайлуулах шугам, авто зам, 25 дугаар хороо, 37А байрнаас 57 дугаар байр хүртэлх 0.6 км авто замд  0.48 га

·   Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны цогцолбор байрны урд үерийн далангийн гарцаас хойш 115 дугаар цэцэрлэгийн зүүн талаар 69 дүгээр сургуулийн хойгуур баруун зүгт 4 дүгээр худаг Кино үйлдвэрийн туслах зам хүртэлх  0.4 км авто замд 0.32 га газруудыг авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, замын ажилд хяналт тавьж ажиллах юм байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин