Хүүхдээ автомашины зориулалтын суудалд, тээвэрлэж байхыг анхаарууллаа

2015-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Хүүхдүүд эцэг эхтэйгээ явж байх үедээ гэмтэж байгаа нь томчуудын тавих хараа хяналт сул, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох талаар зааж зөвлөдөггүй, тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг нь хэрэглэхгүй байгаа нь хүүхдийг  осолд өртүүлж,  амь нас эрүүл  мэндийг нь хохирооход хүрч байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.  Учир нь 2015 оны эхний хагас сарын байдлаар зам тээврийн осолд нийт 21 хүүхэд өртөж, хоёр хүүхэд нас барж 19 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, эцэг эхчүүд хамгаалах бүс, хамгаалах суудлыг цагдаагаар шаардуулж, арга хэмжээ авахуулахаас сэргийлж, цагдаагийн нүдийг хуурах байдлаар хэрэглэдэг нь өөрсдийгөө болон хайртай үрсээ аюулд учруулж байгаа хэрэг юм. Саяхан Сүхбаатар дүүргийн нутагт “Исузу” маркийн автомашинд 1.5 настай хүүхэд дайруулж, амь нас нь хохирсон ноцтой хэрэг гарсан. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдээ хаана, хэнтэй яваа, хэрхэн замын хөдөлгөөнд оролцож байгаа талаар байнга анхаарал тавьж, хэлж зөвлөн, өөрсдөө үлгэр дууриалал үзүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Эх сурвалж www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин