Яамны барилгад хүүхдийн эмнэлэг оруулах боломжгүй гэжээ

2015-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТӨГС

Хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд хүүхдийн эмнэлэг оруулах тухай яригдаж байсан. Гэвч Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн шалгалтын дүгнэлтээр эрүүл мэндийн байгууллагын орчин эрүүл ахуйн шаардлага, газар хөдлөлтийн норм дүрэм зэргийг хангахгүй, мөн эвдрэл ан цав үүссэн гэсэн шалтгаанаар хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой гэжээ. Тиймээс Засгийн газрын 10-р байрыг эзэмшил газрын хамт нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, орлогоор нь хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барих ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд, Эрүүл мэнд, спортын сайдад даалгажээ.Мөн хүүхдийн эмнэлэг болгохоор судалж байсан бусад барилга буюу Зам, тээврийн яам, “Монсам” ХХК, Газрын тосны газрын барилга зэрэг нь дээрх зөрчилтэй гарсан байна. Харин “Авто импекс” ХК-ийн барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөх боломжтой гэж үзсэн ч тус компанийн хувьцааны 49 хувийг нэр бүхий иргэд эзэмшиж байгаа нь асуудлыг төвөгтэй болгож байна гэж Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцжээ. Тиймээс эхний ээлжинд буюу энэ оны нэгдүгээр улиралд багтаан Соёл, спорт, аялал жуулчлалын яам байсан барилгыг зарж, орлогоор нь хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барихаар боллоо.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин