Д.Нарангэрэл: Эбола вирусээс сэргийлж, ХӨСҮТ-ийн тусгаарлах тасгийг тоног төхөөрөмжөөр хангасан

2015-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Баруун Африкийн улс орнуудад Эбола вирусын халдвар 2014 оны гуравдугаар сараас бүртгэгдэж, улмаар дэлхий нийтийг цочроогоод байгаа билээ.  Өдгөө уг өвчний халдвараар 20813 хүн өвчилж, 8284 хүн нас бараад байна. Иймд манай улс ч бас тодорхой арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Энэ талаар ЭМСЯ-ны халдварт өвчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэлээс тодрууллаа.

-ДЭМБ-аас эбола вирусын халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж дүгнэх боллоо. Энэ талаар та товчхон тайлбар хийгээч?

-Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэдэг нь тухайн нэг орны хэмжээнд биш дэлхий нийтэд олон хүнийг хамарсан, өвчлөл, эндэгдэл ихтэй нөхцөл байдал үүсэхийг хэлдэг юм. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Эбола вирусын  халдварын  тархалтаас урьдчилан сэргийлэх  бүхий л арга хэмжээг  авч ажиллаж байна.

- Эбола вирусын халдвар дэгдсэнтэй холбоотойгоор манай улсад салбар хоорондын хамтын ажиллагааг зохицуулах чиглэлээр  ямар бодлого, шийдвэрүүд гарсан бэ?

-Олон улсын эрүүл мэндийн дүрэм 2005 онд батлагдаж гарсан. Энэ дүрмийн дагуу зөвхөн эрүүл мэндийн байгууллага гэлтгүй тухайн үйл явдалтай холбогдох бусад салбарын (зооноз, онцгой байдал, хил гааль гэх зэрэг) бүх байгууллагууд идэвхижиж үйл ажиллагаа явуулдаг. Эбола вирусын халдвар тархсантай холбоотойгоор эхний ээлжинд улсын онцгой комисст асуудлыг оруулж, хэлэлцүүлсэн. Үүний дагуу 2014 оны наймдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарган, бүх байгууллагууд хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн Эболоа вирусын халдварын асуудлаар Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалыг гарган хэрэгжүүлээд явж байна. Эрүүл мэнд, спортын яамнаас мэргэжил арга зүйн зөвлөмжүүдийг тогтмол өгч ажиллаж байна.

-Хил, гаалийн мэргэжилтнүүдэд энэ талаарх сургалтыг хийсэн гэж сонссон. Өөр ямар байгууллагуудыг энэ талын мэдээллээр хангаж ажиллаж байна?

-ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөр дамжуулан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй шууд холбогдож, өдөр тутмын мэдээллээр мэргэжлийн болон бусад байгууллагуудыг хангаж байна. Түүнчлэн Улсын мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газартай түлхүү хамтарч ажиллаж байгаа. Хилийн боомтууд дээр үзүүлэх сургалт зохион байгуулсан. Хил, гаалийн байгууллагын ажилчид, эрүүл мэндийн байгууллага, яаралтай тусламжийн ажилтнууд зэрэг олон салбарын хүмүүст чиглэсэн 10 төрлийн сургалтыг хийсэн байна. Цаашид хүн амд зориулсан мэдээлэл, сургалт сурталчилгааг үргэлжлүүлэн хийх, хамгаалах хувцас, халдваргүйтгэлийн бодисыг мэргэжлийн байгууллагуудад хуваарилж дуусгах ажлуудыг хийнэ.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин