Н.Сараа: “Номин”-гийн хоолноос идсэн даруйдаа хоолой бачуураад, татаж унасан

2015-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

С. САРУУЛ

“Номин”-гийн хоолноос хордсоны улмаас бүтэн сарын хугацаанд эмнэлгээр эмчилгээ хийлгэж яваа нэгэн бүсгүй манай сайтад хандсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Өнгөрсөн сарын 13-нд  хагассайн өдөр манай хүүгийн төрсөн өдөр болоод “Өргөө” кино театрт  кино үзэх  билет захиалсан юм. Тэгээд киноны цаг арай болоогүй байсан учраас  хорооллын “Номин”-д хоол идэхээр орлоо. Өндөгтэй хуурга, плов захиалсан чинь өндөгтэй хуурга нь чинжүүтэй гарч байхаар нь чинжүүгүй гаргаж өгөөч гэж гуйсан. Бараг 40 минут хүлээхдээ завсараар нь 2-3 удаа чинжүүгүй гаргаж өгөөч гэж гуйсан. Тэгсэн чинь хоол авчрахдаа чинжүүтэй аваад ирсэн.  Тэгээд  чинжүүгүй захиалсан гэж хэлэхэд “уучлаарай” гэсэн юм. Тэр үедээ юм бодолгүй хоолоо идэж байтал ёроолоос нь бяцраад муудчихсан хагарсан халуун чинжүү гараад ирсэн. Удалгүй  хоолой бачуураад, хөл гар хөрөөд бие сонин болоод ирсэн. Арай ядан таван давхар руу нь гарч зохион байгуулагч, тогоочид нь хэлчихээд буухдаа  гурван давхарт ухаан алдаж унасан. Тэнд байсан танихгүй хүмүүс, хамгаалагч нар түшиж сандал дээр суулгасан. Бараг л гар хөл мэдээ алдаж хөрөөд, үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн.

-Тэгээд одоо биеийн байдал нь гайгүй юу, эмнэлэгт хэвтсэн  үү?

-Хоолны газар байхдаа түргэний  эмч дуудсан. Эмч ирээд тариа хийх гэсэн чинь судас хатгагдахгүй байсан. Тэгээд маргааш нөгөөдрөөс нь эхлээд “Гурван гал” эмнэлэгт очиж ирээд эмчилгээ хийлгэсэн. Бүр эрчимт эмчилгээ хийлгэх дээрээ тулсан байсан. Эмчилгээ хийлгэж байхдаа бөөлжөөд гүйлгээд, татаад байсан. Одоо ч гэсэн гар хөл байнгаа хөрөөстэй байгаа учраас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн.

-Тэр хоолны газар нь яг “Номин”-гийнх мөн юмуу?

-Эхлээд манайд зүгээр түрээсээр ажилладаг хоолны газар гэж байсан. Сүүлдээ мөнгө өгч тохиролцьё гэсэн. Хоолны газар “Номин”-гийн бонус картаар үйлчилж байсан. Тэгэхээр мөн юм билээ.

- Та ямар ямар байгууллагад гомдол гаргасан бэ?

-Хордлого авах үед амралтын өдөр байсан тэгээд ч эмнэлэгээр яваад чадаагүй. Дараа нь МХЕГ-т гомдол гаргасан. Тэгсэн чинь манайх хяналт шалгалт явуулахаа больчихсон. Иргэний гомдлын мөрөөр бол бүр ч шалгалт хийхгүй. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ гэж байна лээ. ШӨХТГ-т бас  гомдол өгсөн.

-Таны эмчилгээний зардал одоогоор хэд болж байна. “Номин”-гийн удирдлагууд танаас уучлал гуйх ч юмуу эсвэл эмчилгээний тань зардлыг төлөх талаар ярьсан уу?

-“Номин”-гийн удирдлагуудад өргөдөл өгсөн. Долоо хоногийн дараа хариуг нь өгнө гэсэн. Одоо болтол хариу өгөөгүй байна. Эмчилгээний зардал 600 гаруй мянган төгрөг болсон. Би тэд нарт миний эмчилгээний зардлыг өгчих юм бол би гомдол гаргахгүй гэсэн чинь 400 мянган төгрөг өгье. Баталгаа бичиж өг,  пловноос идэхгүй яах гэж өндөгтэй хуурга идсэн юм гэж намайг  загнасан. Би сая зүү эмчилгээгээ хийлгээд ирлээ. Эгч нь жаахан хүүхэдтэйгээ хоёулахнаа амьдардаг болохоор их хэцүү байна. Хүүхэд харах хүн байхгүй хичээлийг нь тасалдуулаад дагуулаад явж байна. Манайхан хаана  хаанаа хүнийг бодохгүй хэцүү болжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин