Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа: Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн орны тоог 375-аар нэмлээ

2015-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Ханиад томууны дэгдэлт эрс нэмэгдэж буй энэ үед хүүхдийн эмнэлгийн хүрэлцээний асуудал  тулгамдсан хэвээрээ байна.  Энэ асуудлыг Эрүүл мэнд спортын сайд анхааралдаа авч эмнэлэг бүр дээр зөв зохицуулалт хийжээ. Хүүхдийн хэвтэн эмчүүлэх орны тоог 375 -аар нэмэгдүүлсэн  байна. Энэ талаар Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаагаас тодрууллаа.  

- Эрүүл мэнд спортын яамнаас зохицуулалт хийж, ханиад томуугийн үед ачаалалтай ажиллаж байгаа эмнэлгүүдэд хүүхдийн орны тоог нэмсэн гэсэн. Энэ талаар?

-Эмнэлгийн ор гэдэг асуудал бол зөвхөн орны тоог нэмэгдүүлэх төдий бус цаана байгаа эмнэлгийн байгууллагын хүчин чадал, ажиллах нөөц төсөвт өртөг, даатгал санхүүжилт энэ бүхэн хамааралтай байдаг. Одоогоор томуу өвчний дэгдэлт харьцангуй намжаад байна. Өвчлөл 2014 оны арванхоёрдугаар сарын 15-25 нд харьцангуй ихэсч , эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Энэ үед бид дотоод зохицуулалт хийж ажилласан. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн 1200 орчим хүүхдийн ор ажиллаж байна. Судалгаагаар бол 1800 орчим ор шаардлагатай байдаг. Тэгэхээр 600 ор дутагдалтай байгаа гэсэн үг. Гэхдээ бид ажиллаж байгаа 1200 орныхоо хүрээнд дотоод зохион байгуулалтаа хийж дүүргүүд дээрээ насанд хүрэгчдийн орноос 375 орыг өөрийн төсөвт багтааж дотор нь түр хугацааны зохицуулалт хийснээр хүүхдийн ачааллын асуудлыг шийдсэн байгаа. Түүнээс одоогоор шинээр ор нэмсэн асуудал байхгүй. Ер нь цаашдаа хүүхдийн эмнэлгийг бэхжүүлэх, хүүхдийн эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс дутагдалтай байгаа орныг тоог гүйцээх асуудлыг судалж, тооцон төлөвлөснөөр энэ асуудал удахгүй шийдэгдэнэ.

-Хүүхдийн эмнэлгийн ачаалалтай холбогдуулан зарим барилгын зориулалтыг өөрчлөх талаар яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Хүүхдийн тусламж үйлчилгээ дутагдалтай, хүндрэл бэрхшээлтэй байгааг Засгийн газраас ойлгож бүх талаар нь дэмжлэг үзүүлэх асуудлыг дэмжсэн. Ингэснээр төрийн байгууллагуудын байрлаж байсан барилгыг Хүүхдийн эмнэлэг болгох боломж байгаа эсэхийг судалсан. Эмнэлэг гэдэг маань өөрөө өвөрмөц стандартыг шаардсан онцгой обеъкт. Эмнэлгийн шаардлагын үүднээс тухайн барилгууд дээр ажлын хэсэг очиж үнэлгээ хийсэн. Одоогоор оффессын зориулалтаар ашиглагдаж байгаа барилгууд маань эмнэлгийн зориулалтаар ашиглагдах боломжоор бага. Өөрөөр хэлбэл маш их засвар үйлчилгээ их хэмжээний төсөв мөнгө шаардлагатай байсан. Тийм учраас бид барилгын ажлаас түтгэлзэх саналаа Засгийн газарт тавьсан. Засгийн газрын зүгээс бидэнд ССАЖ-ын яамны барилгыг дуудлага худалдаагаар худалдаад тэндээс олсон хөрөнгөөр Хүүхдийн эмнэлгийг бэхжүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүүхдийн эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, барилгын засварын ажилд зарцуулъя гэсэн тохиролцоонд хүрсэн. Өнөөдөр тэр саналын дагуу ажиллаж байна. Удахгүй Засгийн газраас шийдвэр гарч барилга зарагдахаар тэндээс гарсан хөрөнгө нь бүгд хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулагдана.

-Тэгэхээр зориулалтыг нь өөрчилнө гэсэн асуудал байхгүй болжээ?

-Тийм ээ.

-Энэ зохицуулалтыг насанд хүрсэн өвчтөнүүд хэрхэн хүлээн авч байгаа бол?

-Энэ бол жилийн 365 хоногийн турш хийгдэж байгаа зохицуулалт биш. Томуу өвчний өвчлөл их байдаг 11,12 саруудад л хийгдэх ажил. Өөрөөр хэлбэл Томуу өвчний дэгдэлт их байгаа улиралд хийгдэж байгаа зохицуулалт гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Халдварт өвчнүүд улирлын байдалтай дэгддэг. Тэр утгаараа томуу томуу төст өвчний ачаалал нэмэгдсэн  саруудад бид дотоод нөөц бололцоогоо ашиглан дээрх зохицуулалтаа хийсэн. Энэ бол түр хугацааны зохицуулалт. Насанд хүрэгчдийн хувьд бүгд үр хүүхэдтэй, эмнэлгийн нөхцөл байдлыг ойлгож байгаагийн хувьд хүндэтгэлтэй хандаж байгаа. Насанд хүрэгчид эмнэлгийн энэ зохицуулалтад үг дуугүй хамрагдаж, хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулахад маш их хувь нэмрээ оруулсан. Үүнтэй холбоотой насанд хүрэгчдээс ирсэн нэг ч гомдол санал байхгүй. Гэхдээ насанд хүрэгчдэд өгөх яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах ёстой үйлчилгээг нь эмнэлгүүд дотоод нөөц бололцоогоор бүрэн хамруулж, тасалдалгүй ажиллаж чадсан.

Эх сурвалж: www.polit.mn

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

9 цаг 33 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

10 цаг 13 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

21 цаг 17 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

21 цаг 17 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин