Г.Гэрэлмаа: Дулааны үнэ тарифт өөрчлөлт ороогүй

2015-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас цахилгаан эрчим хүчний үнэд өөрчлөлт оруулж нэмсэн билээ. Харин энэ оноос дулааны үнийг нийслэл болон Дархан, Эрдэнэт хотуудад нэмэх болсон талаар мэдээлэл гарсан. Энэ талаар ЭХЗХ-ны олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Гэрэлмаагаас тодрууллаа.

-Дулааны эрчим хүчний үнийг нэмэх талаар мэдээлэл түгэх боллоо. Энэ талаар тодруулаач?

-Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр дулааны эрчим хүчний үйлчилгээний тарифт өөрчлөлт орж нэмэгдсэн талаарх ташаа мэдээлэл олон нийтэд хүрсэн байна. Эрчим хүчний зохицуулах хороо нь энэ онд дулааны эрчим хүчний үйлчилгээний тарифыг нэмэх шийдвэр гаргаагүй. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулаагүй.

-Тэгвэл одоогийн мөрдөгдөж байгаа журмаар орон сууцны айл, өрхүүд хэр хэмжээний төлбөр төлдөг юм бэ?

-Тухайлбал, 40 ам метр хүртэл талбайтай айл өрх сард 3000 төгрөг, 41 ам метрээс 80 ам метр хүртэл талбайтай нь 5000 төгрөг, 81 ам метрээс дээш бол сард 10 мянган  төгрөг төлж байгаа. Энэ журмыг Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн 2013 оны долдугаар сарын 5-ны өдрийн 70 дугаар тогтоолоор баталсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дээрх үнэ тарифаар тооцож байсан гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин