Элэгний С вирусыг устгадаг эм Монголд нэг сарын дараа орж ирэх боломжтой

2015-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба энэ сарын 7-ны өдрийн  Засгийн газрын хуралдаанд танилцуулсан "Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам"-ыг шинэчлэх нь зүйтэй гэж үзжээ. Шинэ журамд эмийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой зарчмын өөрчлөлтийг тусгах юм. Өмнө нь эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд шууд бүртгэх заалт байгаагүй бөгөөд  зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаа шаардагддаг байсан юм. Шинэ журамд энэ хугацааг богиносгож, шат дамжлага болон зардлыг нь бууруулах үүднээс шууд, түргэвчилсэн, энгийн гэсэн гурван хэлбэрээр бүртгэхээр журамлах гэнэ. Тухайлбал, эмийн хяналтын хатуу зохицуулалттай эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, ДЭМБ-ын эмчилгээний удирдамжид орсон эмийг тухайн байгууллагын албан ёсны вэб сайтад тусгагдсан мэдээллийг үндэслэн улсын эмийн бүртгэлд 30 хоногийн хугацаанд шууд хэлбэрээр бүртгэнэ. Энэ жагсаалтад АНУ, Англи, Австрали, Швейцари, Канад, Япон, өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд багтдаг. Шууд бүртгэх заалт вакцинд хамаарахгүй.

Хоёрдугаарт,  "Эмийн хяналтын хамтын ажиллагааны схем"-д нэгдсэн гишүүн улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, ДЭМБ-ын эмчилгээний удирдамжинд орсон, олон улсын стандартад нийцсэн эмийг албан ёсны вэб сайтад тусгагдсан мэдээллийг үндэслэн түргэвчилсэн хэлбэрээр буюу 60 хоногийн хугацаанд бүртгэнэ. Дээрх хоёр жагсаалтад ороогүй бусад эмийг энгийн хэлбэрээр зургаан сар хүртэлх хугацаанд улсын бүртгэлд бүртгэнэ. Шаардлага хангасан дэвшилтэт, нэн шаардлагатай эмийг бүртгэхэд зарцуулдаг хугацааг богиносгосноор салбарын байгууллагуудад учирдаг чирэгдэл багасч, улмаар нэн шаардлагатай чухал эмүүд иргэдэд хугацаа алдалгүй хүрнэ гэж ЭМСЯ дүгнэж байна. Энэхүү журманд өөрчлөлт орсноор Элэгний С вирусыг бүрэн устгадаг эм Монгол Улсад нэг сарын дараа орж ирэх бүрэн боломжтой болж байгаа юм. 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин