
Б.ЗАЯА
УЕПГ-аас хийсэн судалгаагаар өнгөрсөн онд улсын хэмжээнд түдгэлзүүлсэн хэргийн тоо өсчээ. Түдгэлзүүлсэн хэргийн 82 хувь нь нийслэлийн зургаан дүүрэгт үйлдэгдсэн байна. Прокурорын байгууллагаас үүний дагуу прокуроруудын дунд түдгэлзүүлсэн хэргийн тоог энэ онд бууруулах, сэргээн шалгаж шийдвэрлэх талаар уулзалт зохион байгуулсан байна. Тэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай хамтарч харъяа прокурорын газрууд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газарт илрээгүй хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, халаасны хулгайн хэргийг шалган шийдвэрлэх албан тушаалтныг бий болгох саналыг цагдаагийн байгууллагад гаргахаар болжээ.
Эх сурвалж: polit.mn