Дарга нарын дарамт шинэ цэргийг амиа хорлоход хүргэв үү

2015-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг даргынхаа зодуур, дарамтнаас айж дөрвөн ширхэг зүү залгисан хэрэг өнгөрсөн онд гарч байв. Тэгвэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хилийн цэргийн 0184 дугаар ангид өнгөрсөн арваннэгдүгээр сард  татагдсан шинэ  цэрэг хэдхэн хоногийн өмнө амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Хийж бүтээх ид 18 настай хүү эх орныхоо төлөө тангараг өргөөд амиа хорлосон байна.

Цэргийн ангийн удирдлагуудаас хүүг 00-ийн өрөөнд амиа хорлосон байхад нь олсон гэж ар гэрийнхэнд нь хэлсэн аж. Гэвч ар гэрийнхэн нь хүүгээ гадны нөлөөтэй, дарга нарын дарамтыг тэвчихийн аргагүй болоод амиа хорлосон гэж хардаж шалгуулах гэж байгаа сурагтай. Хүү нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө “Энд үнэхээр хэцүү байна. Дарамт ихтэй байна” гэж гэрийнхэн рүүгээ утсаар ярьсан талаар эх сурвалж хэлж байна.  Мөн шүүх эмнэлэгийн дүгнэлт ч амиа хорлосон гэж гарсан  бөгөөд цэргийн ангийн дарга нар  цогцосыг авч явах машин, бензин тос, оршуулгын зардал гээд бүх зүйлсийг нь бэлдэж ёстой гэрийнхэнийх урд хойно орж гүйжээ. Тиймээс ар гэрийнхэн нь хардаж хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаа юм байна. Харин энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад "Ийм хэрэг гарсан нь үнэн. Уг нь эцэг эх нь энэ хэргийг нууцлахыг хүссэн юм. Холын хамаатных нь хүн янз янзын буруу зөрүү юм яриад яваа байгаа юм шиг байна лээ. Энэнээс өөр мэдээлэл өгөхгүй" гэсэн юм. Ийнхүү эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргүүд дарга нарынхаа ёсзүйгүй үйлдэл, дээрэлхүү зангаас болж хохирсоор байна. Харин эцсийн шатанд энгийн ардын буруу, танил талтай даргын зөв болоод өнгөрдөг билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин