Амиа алдсан сэтгүүлчдийг хүндэтгэж Чингисийн талбайд цуглана

2015-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТӨГС

Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Үндэсний Пресс Клубээс өнөөдөр 19:00-20:00 цагийн хооронд Чингисийн талбайд гэрэлт ёслол зохион байгуулахаар боллоо. Францын “Шарли Эбдо” сэтгүүлийн халдлагад өртөж амиа алдсан сэтгүүлчдэд хүндэтгэн иргэд цуглахаар болсон байна. Тэд уриалгадаа “2015 оны нэгдүгээр сарын 7-нд Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” (Шарли Эбдо) шог сэтгүүлийн редакцид зэвсэглэсэн террористууд халдан 12 хүнийг буудан хороож, олон арван хүнийг шархдуулсан жигшүүрт хэрэг гарсан. Дэлхий нийтийг цочроосон энэхүү аллагад францын нэртэй сэтгүүлч, шог зураачид өртсөнд Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд туйлын харамсч байгаа билээ.

Халдлагын үеэр амиа алдсан 12 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, дэлхийн соёлт ард иргэд эмгэнэл илэрхийлсэн жагсаал цуглаан дэлхийн өнцөг булан бүрт болсоор байна.

Монголын сэтгүүлчид ч энэхүү үйл ажиллагаанд нэгдэж, амь насаа харамсалтайгаар алдсан “Charlie Hebdo” (Шарли Эбдо) сэтгүүлийн ажилчдыг хүндэтгэн нийслэлийн төв цэг Чингисийн талбайд лаа асаан, гэрэлт ёслол үйлдэж эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Монгол улсад ямар ч хязгаарлалтгүй гэдгийг дэлхий нийтэд түгээхээр нэгдэх гэж байна.

Энэхүү гэрэлт ёслолд Францын ЭСЯ-ны элч төлөөлөгчид оролцохоос гадна МҮОНТ, МОНГОЛ HD, Bloomberg, Eagle зэрэг телевизүүд сурвалжлан, дэлхий нийтэд түгээх бөгөөд бусад хэвлэл мэдээллийн байгуулагууд сурвалжлан нийтлэх эрх нээлттэй болно. Дэлхий нийтийн үйлсэд монголчуудын дуу хоолойг өргөх, сонсгох энэхүү гэрэлт ёслолд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, сэтгүүлч мэргэжлээр сурч буй оюутан залуус та бүхнийг нэгдэхийг уриалж байна” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин