“Зууны мэдээ” сонин 2014 оны шилдэг сониноор шалгарлаа

2015-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

Монголын сэтгүүлчдийн эвлэлээс уламжлал болгон зохиодог Сэтгүүлзүйн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Ард түмний дуу хоолой болж, шударга үнэний төлөө гэсэн уриатай ажилладаг сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ өдөр ийн шилдгүүдээ шалгаруулсан юм. Энэ удаад хот болон орон нутгийн 50 гаруй хэвлэл мэдээллийн байгуулагын 55 сэтгүүлч, уран бүтээлчид өөрсдийн оюуны бүтээлээрээ өрсөлдлөө. Үүнээс оны шилдэг сониноор “Зууны мэдээ” сонин шалгарлаа. “Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай манай сонины хамт олон 2014 онд нийгэмд хандсан олон сэдвээр цуврал сурвалжлага, нийтлэл гаргасан нь ийн амжилт дагууллаа. Мөн тус сонины тоймч Б.Солонго “Гурван тэсийн улаан чулуу хүний аминд хүрч эхэллээ”, газар дээрээс нь хийсэн сурвалжлага, “Хүүхдэд зориулсан садар самуун” цуврал нийтлэлээрээ 2014 оны сонины шилдэг сэтгүүлчээр шалгарсан юм. Оны шилдэгийн шилдэг  сэтгүүлчээр “ТВ9” телевизийн “Монгол комент” нэвтрүүлгийн сэтгүүлч Б.Батбилэг, шилдэгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Ньюс” агентлаг шалгарлаа.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин