Г.Болдбаатар: Нэгэнт тэмцэж эхэлснийх хурц хэлбэрээр өлсгөлөн зарлана

2015-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Урт нэртэй” хуулийн хэрэгжилтийг шаардаж Төрийн ордонд зэвсэгтэй халдахыг завдсан хэргээр “Гал үн­дэс­тэн” холбооны найман хүн ял сонс­соноос одоогоор гурван хүн ял эдэлж бай­на. Эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө­лөгдөөд байсан  С.Дашцэрэн оны өмнө өөд болжээ. Түүнтэй хамт ял сонссон Г.Болд­баатарын хувьд ч биеийн байдал тааруу байна. Тэрээр хорих ангидаа өлс­гөлөн зарлахаар зэхэж байгаа тухай нөхөд нь дуулгасан юм. Энэ талаар Г.Болд­баатартай ярилцахаар Амгалан дахь Хорих 421 дүгээр ангид очсон юм.

Хорих ангийн ажилтнууд түүнийг дамжингийн эмнэлэгт хүргэхээр ярилцах зуур амьсгал өндөр, үгээ зөөн ярьсаар 19 настай хүмүүжигч хүүгээр туслуулан гарч ирсэн юм.

-Таныг эмнэлэгт шилжүүлэхээр ярьцгааж байна. Биеийн тань байдал хүнд байгаа бололтой?

-Эмнэлэг явахгүй. Талийгч шиг юм болно. Хүний амьдрал, эрүүл мэнд тоглоом биш. Өөрсдийгөө бодоод намайг үхүүлэхгүйн тулд зөөж байгаа юм.

-С.Дашцэрэн гуайд харамсч байна. Та бүхний нэг байсан?

-Талийгч надаас залуухан, хамгийн бие сайтай нь байсан юм. Мөрдөнд байхдаа олон удаа хэвтэе гэж хүсэлт тавиад чадаагүй. Тэгээд л яваад өглөө.

-Биед чинь ямар зовиур байна вэ?

-Би 2000 онд ОХУ-д зүрхний хагалгаанд орсон юм. Одоо бол зүрхний баруун ховдлын титэм судас бөглөрчихсөн эмчилгээгүй гэсэн хариу гарсан. Анальгин, демидролд намдахаа болсон. Давчдаад бөглөрчих гээд байдаг. Хүндэрч чадахгүй. Тосон глизм тавиад ч дүлж чадахгүй, зүрх бөглөрчих гээд. Дамжинд байхад эмнэлгийн орлогч дарга нь хоёр юм уу гурав хоноод хүчилтөрөгчийн аппарат залгадаг байсан. Энд тийм зүйл байхгүй. Суугаагаар шахуу хонож байна. Өдөрт таван удаа тариа хийж байж алхаж байна.

-Таныг өлсгөлөн зарлах гэж байгаа тухай сонслоо. Ийм биетэй байж болох уу?

- Магадгүй би дамжин энэ хоёрын /хорих ангиа хэлэв/ хооронд явж байгаад талийгчийнхаа араас орж ч мэднэ. Тэгэхгүй гэх баталгаа алга. Тиймээс би нэгэнт тэмцэж эхэлснийх хурц хэлбэрээр өлсгөлөн зарлахаар шийдсэн. Ингэхдээ гурван зүйлийг үндэслэл болгож байна. Биднийг ялласан хэргийг хэрэг гэж үзэхгүй байгаа. Байгаль орчны хуульд ч байдаг юм. Байгаль орчинд олон түмэнд аюултай нөхцөл үүсвэл ямар ч аргаар таслан зогсоо гэж. Бид олон жилийн турш жагсаалаас эхлээд өлсгөлөн зарлах, нум сумаар харвах, хууль бус уурхайг буудах хүртэл арга хэмжээ авсаар эцсийн аргаа хэрэглэсэн. Энэ бол хүн алах, айлгах, дэлбэлэх зорилгоор биш өвөг дээдсээс хойч үедээ үлдээсэн газар нутгийнхаа төлөө, Монголын газар нутаг улс төрийн золиос болж үлдэх вий гэж айсандаа хэлэлцэж байгаад анхаарал, сануулга маягаар тэр үйл явдлыг өрнүүлсэн. Нэгд, энэ. Хоёрдугаарт, саяхан зурагтаар Монголбанкны ерөнхийлөгч байсан О.Чулуунбат биднийг уурхай дарамталж, олон зуун сая төгрөг авсан гэж ярихыг үзлээ. Анх шүүхээр бид Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйл ангиар орсон юм. Тэр нь нотлогдоогүй учраас хэрэгсэхгүй болгосон байхад хүндэлж явдаг, нэр нөлөө бүхий хүн ингэж мэдэгдэл хийж бидний нэр төрийг асар муухай гутаалаа. Миний хувьд, бидний хувьд 67 сая төгрөг битгий хэл нэг төгрөг, сэтэрхий зүү ч аваагүй. Хэрэв авсан байх юм бол анхны 23 жил битгий хэл цаазаар авхуулахад бэлэн. Гуравдугаарт, Хуульзүйн сайд байсан Ц.Нямдоржийн 2002 оны 313, 316 дугаартай эмнэлгийн магадлангаар ямар өвчтөнг оруулах тухай тушаал гарсан байдаг. Энэ тушаалд амьдрах нөхцөлгүй, чадваргүй болсон үед, амь тэнссэн байдалд эмнэлгийн магадлангаар оруулна гэж заасан. Бид хүнлэг, ардчилсан нийгэм гэж ярьдаг ч бодит байдал дээр ийм байж таарах уу. Шоронгийн хоригдол бол сонгох, сонгогдох эрхээ хасуулсан болохоос амьд, эрүүл явах, эрүүл мэндийнхээ төлөө тэмцэх, албан тушаалтанд амаар болон бичгээр санал гомдлоо гаргах эрхтэй. Дулаан байр, хоол хүнсээр хангагдах эрх ч хасагдаагүй.

-Ц.Нямдорж сайдын тушаалыг эсэргүүцэж байна гэж ойлголоо. Зөв үү?

-Тэр тушаалаар бол тартагт нь тулгаж, үхлийн ирмэгт хүргэчихээд эмнэлгийн магадлангаар оруулсан болдог юм байна. Ийм байдлаар амиа алдсан 85 хүний нэрс надад байна. Мөн энд хүнд өвчтэй хоригдлуудаас надад захидал ирдэг юм. /хэсэг захидал үзүүлэв/. Намайг туслах байх гэж боддог юм шиг байна лээ. Үүнийг өлсгөлөн зарлахдаа гаргаж тавина. Энд эмнэлгийн магадланд орох шаардлагатай олон хүн байна. Тархины хорт хавдартай, шар хадны акттай хэрэг хариуцах чадваргүй унаж тусдаг хүн ч байна. Энэ бол хорих ангийн буруу биш. Шүүх, хуулийн тогтолцоонд л хамаг юм байна. Хорих анги бол шүүхийн шийдвэрийг л гүйцэтгэнэ. Энэ дашрамд хэлэхэд, ангийн эмч, удирдлага, албан хаагчдад баярлаж явдаг. Тэд намайг эрүүл байлгахын тулд чадах бүхнээг хийж байгаа. Надад маш хүнд онош тогтоогдсон. Зүрхний баруун титмийн артерийн эхлэл хэсгээс бүтэн бөглөрсөн гэсэн ангиографийн шинжилгээний хариу гарсан. Гэтэл саяхан магадланд оруулахад үүнийг дурдахгүйгээр эхо-ны хариуг л тавьсан байсан. Хоёр эмч ирээд чагнаж хэл гаргаад, гар хараад л өнгөрсөн. Оношийг нарийн тогтоосон шинжилгээг огт дурдаагүй. Энэ бол намайг, биднийг шоронд нь байлгаад, тартагт нь тулгаж үгүй хийчихээд урт нэртэй хуулийг багалзуурдах гэсэн санаа болов уу гэж бодож байна. Бидний хамгаалсан газар нутгийг их өрөнд өгч хайцаалах гэж байна уу даа. Хоригдол ч гэсэн хүн. Хүнд онош нь тодорхой байхад албаар уу, эсвэл харалганаар орхигдуулав уу. Ийм үндэслэлээр өлсгөлөн зарлах гэж байна. Манай гэр бүлийн хүн шүүхийн шийдвэр, прокурор, хүний эрхийн байгууллагуудад өргөдөл гаргасан. Ямартаа ч хариуг нь харъя. Магадгүй хэвээр ирэх байх гэж бодож байна.   

-Та бүхний тэмцэл газар шорооныхоо төлөө байсныг монголчууд мэднэ. Та бүхнийг дэмждэг хүмүүс ч олон юм билээ. “Урт нэртэй” хууль одоо ч гацаанд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Үүнд би дээр байгаа бүх хүн буруутай гэж боддоггүй. Тодорхой хэмжээний бүлэг, тэр тусмаа гадаадынхны хараат болсон нөхдүүд, хатуу хэлэхэд нохдууд гэсэн ч болно. Тэдний ашиг сонирхол хэтэрхий давамгайлж байна. Урт нэртэй хуулийг бид гаргаснаараа хойч ирээдүйд Монголын газар нутагт маш том хөрөнгө орууллаа гэж сэтгэл өндөр явдаг байсан. Урт нэртэй хууль маань одоогийн бурангуй хүмүүсийн яриад байгаагаар бүх уурхайг зогсоох гэсэн асуудал биш. Хамгийн гол нь усны эх булаг, ойн сан бүхий газарт л ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон. Бусад газарт алт хайхыг бид эсэргүүцээгүй. Болно. Энэ хууль маань үгүй болчихвол бидний тооцоолж байгаагаар 10 жилийн дараа Монгол усгүй болно. Устай байлаа гээд хортой. Манай улс дэлхийн цэвэр усны хагалбар дээр байдаг. Үхэвч үр харам гэгчээр бид улсынхаа нэр төрийг хамгаалаад дэлхий нийтэд цацаж чадахгүй байна. Биднийг ойлгох болов уу гээд эцсийг хүртэл явлаа. Жагслаа, өлслөө, нум сумаа харвалаа. Эцэст нь амиа золиослож байна. Ер нь газар нутгийнхаа төлөө тэмцсэн хүн л байхгүй болдог юм байна. Дашбалбар гишүүн, Энэбиш дарга, Энхсайхан, манай Дашцэрэн нар байна. Үнэхээр харамсч байна.

-Та бүхэн Ерөнхийлөгчид захидал бичиж байсан. Хариу ирэв үү?

-Бид тэр захидлыг уучилж, өршөө гэж бичээгүй. Тэмцвэл тэмцсэн шиг тэмцэнэ. Ерөнхийлөгчийн өөрийнх зориг мэдэх хэрэг. Өмнө нь Ерөнхийлөгчийг гуйн байж баруун аймгуудаар авч явсан юм. Тэр үед газар шороондоо их л харамссан хүн байсан. Үнэн харамсал уу, худал харамсал байсан уу. Би одоо гайхаж байна.

-Ц.Мөнхбаяр тэргүүнтэйгээ холбоотой байна уу?

-Саяхан дамжин дээр ирэхэд нь хальт таарч мэнд мэдэлцээд өнгөрсөн.

-Ар гэрийнхэн нь эргэж байна уу?

-Байнга. Тэднийг давхар зовоогоод байх юм.

-Таны биеийн байдал анх хоригдож байхад ямар байв?

-Би анхнаасаа бие муутай байсан. Байнга зүрх, сахарын эмчийн хяналтад байдаг байлаа. Гэхдээ бие муу гээд биеэ оторлоод сууж чаддаггүй. Үр хүүхэд, ач гучаа бодсон ч. Би өөрөө цэргийн хүн. Монгол газар нутгийнхаа төлөө амь биеэ үл хайрлана гээд нулимстай тангараг өргөж байсан. Сэтгэл зүрхээ зориулж тангараг өргөсөн болохоор хийх ёстой ажил гэж хоёргүй сэтгэлээр орсон доо. Ар амьдрал маань хүнд байгаа. Байр орон, машин тэргээ зарсан гэнэ лээ. Бие маань ингэж өвдөхөөс гадна сэтгэл минь үнэхээр хүнд байна.

-Магадлангаар орсон биз дээ. Ямар шийдвэр гарах юм?

-Хүнлэг энэрэнгүй нийгэм гэж ярьдгаар бол аль эрт би эндээс гараад эрүүл саруул байх байсан. Би энэ тухай олон удаа гомдол гаргасан. Одоо санаа зовж байгаа гол асуудал бол урт нэртэй хуулийг багалзуурдчихвал вий гэдгээс айж байна. өлсгөлөн зарлахаас илүү аймшиг. Нэгэнт бид хуулийн төлөө хоёргүй сэтгэлээр тэмцэж, ар амьдралаа хаяад амь биеэ зориулж байгаад батлуулсан хуулиа багалзуурдуулчихвал хэрэг алга. Ц.Мөнхбаярын маань хэлсэн үг байдаг юм. “Усгүй болох гэж байж алтаар яах юм бэ, улсгүй болох гэж амиар яах юм бэ” гэж. Миний найдаж байгаа зүйл бол амь дэнсэн тавьж батлуулсан “урт нэртэй” хуулийг үгүй хийчихгүй байлгүй. Монголын ард түмний заяа төөрөг нь харалчихгүй байх гэсэн горьдлогоор өөрийгөө тэжээж явах юм. Түмэн олон маань бидний талд шүү дээ. Тэднийхээ урмаар, Чингис хааны зарлигаар өөрийгөө тэжээж байна даа. Хэрмийн цаанаас яаж ч чадахгүй юм даа. Ямартаа ч эхний ээлжинд амьд байхаа бодож байна. Хоёрдугаарт урт нэртэй хуулийг битгий баллачихаасай гэж залбирч сууна. Түмэн олон минь мөлхөж байгаа ч гэсэн босох заяа, тавилан Монголд минь ирэх байлгүй дээ. Монгол бол агуу гүрэн шүү дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

15 цаг 32 мин
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

15 цаг 34 мин
Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

2025-06-27
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

2025-06-27
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

2025-06-27
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

2025-06-27
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

2025-06-26
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

2025-06-26
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

2025-06-26
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

2025-06-26