Энэ онд 44 байршилд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлнэ

2015-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх онд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлуудаа танилцууллаа.  

 

Газар чөлөөлөх, нөхөх олговорт 7.0 тэрбум төгрөг төсөвлөжээ

 

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, газар чөлөөлөх ажилд нийт 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулна. Мөн ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулахад  3.5 тэрбум төгрөг,
шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний
зураг төсөв боловсруулахад  2.0 тэрбум төгрөг ,
Газар чөлөөлөх, нөхөх олговорт 7.0 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Нийслэлд шинээр орон сууцны хорооллуудыг барьж байгуулах,  инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангахад 17 тэрбум 642,7 сая төгрөгийг зарцуулж дараахь инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх ажээ.                                 

 

 Гэр  хороололд амьдардаг 4000 иргэнийг орон сууцаар хангана
 

НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан бөгөөд нийслэлийн найман дүүргийн 1506,1 га талбайг төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөх, инженерийн дэд бүтцийг барьж байгуулахад энэ онд 28.3 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.  Нийслэлийн  гэр хорооллын дахин төлөвлөлтийн арван байршилд баригдах  орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн 38-н төсөл арга хэмжээний  106,932 тэрбум төгрөгний төсөвт өртөг бүхий ажлуудыг гүйцэтгэнэ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хороололд амьдардаг 4000 иргэнийг орон сууцаар хангана.
  

Гэр хорооллын зургаан дэд төв байгуулна

 

“Гэр хороолллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг есөн жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. Иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын зургаан дэд төв байгуулна.
Өнгөрсөн онд Нийслэлийн ЗДТГ, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд төслийн эхний үе шатны 104.52 сая ам долларын санхүүжилттэй Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил энэ онд эхэлнэ.

 

580 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбоно

 

Улаанбаатар хот дахь амины орон сууцыг Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоонд хамруулахаар төлөвлөжээ. “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн баталгааг авах зорилтот бүлгийг тодорхойлох, эдгээрт үр дүнтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ хүргэх шат дараатай, оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн газрын шинэчлэн зохион байгуулах замаар зургаан төсөл хэрэгжүүлж 580 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбож, тохилог амины орон сууцтай болгох ажлыг хийнэ.

 

26 аманд зуслангийн зориулалтаар газар өмчлүүлнэ

 

Өнгөрсөн онд НИТХ-аар баталсан таван байршилд иргэдэд газар өмчлүүлсэн бол энэ онд 44 байршилд гэр бүлийн хэрэгцээнд зориулан цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж дуусах юм.  Мөн зуслангийн зориулалтаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 26 аманд иргэдэд газар өмчлүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна. Орон сууцны 150 барилгыг газар хөдлөлтөөс тэсвэрлэх чадвараар нь үнэлгээ хийж, паспортжуулна. Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахаар болжээ.  Иргэдийг оронсууцжуулах ажлын хүрээнд Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дагуу нийслэлийн иргэдийн худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийг хот шийдвэрлэх томоохон ажлыг хэрэгжүүлж эхэлнэ гэж байна.

Эх сурвалж www.polit.mn

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

10 цаг 27 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

11 цаг 7 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

22 цаг 11 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

22 цаг 11 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин