Монгол, Энэтхэг цэргийн хамтарсан сургалтаа үргэлжлүүлэхийг хүсэв

2015-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг  өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.   Уулзалтаар хоёр орны батлан хамгаалах салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагааны цаашдын төлвийн талаар харилцан санал солилцож ярилцсан байна. Хоёр орны батлан хамгаалах салбарын өргөжүүлэх, шинэлэг агуулга, хэлбэрээр баяжуулах, одоогийн хамтын ажиллагааны хэлбэрээс гадна батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн спорт, соёл урлаг, эрдэм шинжилгээ, судалгааны салбарт хамтран ажиллах боломжтойг Ц.Цолмон уулзалтын явцад илэрхийлэв.

Энэ үеэр Элчин сайд Сомнат Гош талархал илэрхийлэн шинэ ажилд нь амжилт хүсээд, хоёр улсын хооронд хөгжүүлж буй харилцаанд батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдгийг дурдаж, 2004 оноос жил бүр зохион байгуулагддаг Монгол-Энэтхэгийн хамтарсан “Нүүдэлчин заан” дадлага, сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахыг хүслээ. Мөн мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран явуулж буй үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх,  хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн явуулах зорилгоор харилцан батлан хамгаалахын атташе суулгах ажлыг хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны талаар санал бодлоо илэрхийллээ. 1973 онд хоёр орны батлан хамгаалах салбарт харилцаа тогтоосноос хойш  харилцаа хамтын ажиллагааг жилээс жилд өргөжин дэвшиж, өндөр, дунд төвшиний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн хамтарсан бэлтгэл сургалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цэргийн боловсон хүчин сургах зэрэг өргөн хүрээг хамарч амжилттай хөгжиж байна. Үүний нэг тод жишээ нь өнгөрсөн онд манай Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга БНЭУ-д албан ёсны айлчлал хийсэн явдал юм. 

Cурвалж:www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин