
Т.ДАЛАЙ
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн буюу 18-50 насны бүх эрчүүдийг хамрах цэргийн бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлж, 22-ныг дуустал үргэлжилж байна. Энэхүү бүртгэлийг нийслэлийн бүх дүүргүүд дээр нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн есөн дүүрэгт эхэлсэн цэргийн бүртгэл ажлын өдөр 00.08-20.00 цаг, амралтын өдөр 10.00-20.00 цагийн хооронд явагдаж байна.
Энэ жилийн хувьд санамсаргүй байдлаар цэргийн бүртгэлээс зайлсхийсэн иргэдийг торгохгүй бөгөөд хэрэв энэ сарын 20-оос өмнө бүртгүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.
Эх сурвалж www.polit.mn