А.Галтбаяр: Хов жив, улс төрийн намуудын элдэв явуулга гээд олон зүйл саад болж байна

2015-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОН

МУИС-ийн захирал А.Галтбаяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн. Түүний оронд өөр хүн томилогдсон  гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа билээ. Харин тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөөгүй гэдгийг зарим хүн хэлж байв. Энэ талаар өөрөөс нь тодруулж асуулаа. 

-Оны өмнөхөн таныг ажлаа өгсөн гэх мэдээлэл сүүлийн үед цахим хуудсаар нэлээд гарлаа. Мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгсөн гэх мэдээлэл бий. Энэ талаар тодорхой хариулт өгнө үү?

-Сүүлийн хоёр жил маш их ачаалалтай ажилласан. Тиймээс ажлын ачааллаа багасгая гэсэн хүсэлт гаргасан юм. 

-МУИС-д сүүлийн хоёр жил хэл ам тасраагүй. Багш, оюутнууд, удирдлага бас бүтцийн өөрчлөлт хэмээн бужигнаж, хэл ам ихтэй байлаа. Энэ бүгдийг зохицуулах гэж та ч нэлээд ажилласан. Гэтэл энэ бүгд арай хийж намжиж байхад яагаад гэнэт ажлаа өгөх болов?

-Би энэ ажлыг авч байхдаа хэдэн зорилт тавьсан. Тодруулбал, оюутны сонголтыг хангах бүтцийн өөрчлөлт хийх, үүний дагуу бүх хөтөлбөрүүдээ шинэчлэх байсан. Мөн  Е-номын сантай болох, судалгааны уян хатан тогтолцоог бий болгох байв. Эдгээр зорилтуудын заримыг хэрэгжүүлж дуусах шатандаа орсон бол зарим бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлээд эхэлсэн. Номын сангийн барилгын  ажлыг ч эхлүүлчихсэн, дотоод нөөц бололцооноосоо долоон тэрбум төгрөг хуримтлууллаа. Улсын төсвөөс өгөх хэсэг маань харин танагдаад жаахан хүнд байна. Хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа, цаашдаа энэ ажлыг аваад явчих удирдлагын баг ч бүрдсэн тул ийм шийдвэр гаргасан.

-Таныг ажлаа өгөх болсон шалтгаан нь нам улс төрийн дарамт шахалттай холбоотой гэх мэдээлэл байна. Энэ талаар юу хэлэх вэ? 

-Энэ ажлыг явуулах гэж хоёргүй сэтгэлээр ажиллалаа. Зөвхөн би ч биш МУИС-ийн хамт олон нөр их ажлыг хийж байна. Цаашдаа ч хийх ажил их байна. Хов жив, зохион байгуулалттай гүтгэлэг, улс төрийн намуудын элдэв явуулга зэрэг олон зүйл ажилд саад болдог юм байна. Ер нь манай нийгэм, улс төр төлөвшөөгүй учраас бохир, зарчимгүй үйлдлүүд их гардаг шүү дээ. Бүгд шударга ёс, зарчим ярьдаг боловч өөр дээр нь ирэхээр  нөгөө шударга ёс, зарчим нь алга болчихдог нь монголчуудын нийтлэг зүйл болоо юу даа гэж харамсдаг.

-Таныг ажлаа өгсөн даруйд өөр хүн томилсон нь тэр хүнийг МУИС-ийн захирал болгох гээд бэлдэж байсан юм шиг сэтгэгдэл олон хүнд төрсөн. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Томилгооны асуудал сайдын эрх мэдлийн хүрээнд хамаарах тул би энд тайлбар өгөх нь зохимжгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

10 цаг 45 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

11 цаг 25 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

22 цаг 29 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

22 цаг 29 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин