Хүний амь, хүүхдийн ирээдүйгээр тоглосон бизнесийн байгууллагад ямар хариуцлага тооцох вэ

2015-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Амралтынхаа хэдэн өдрөөр гэр бүл найз нөхдөөрөө агаарт гарч, хотын утаанаас холдох гэсэн хүмүүсийн цуваа голдуу  “Скай ресорт”, “Хандгайт”-ыг зорьдог. Гэхдээ хүмүүсийн ихэнх нь үнэ төлбөр багатайгаар нь “Хандгайт”-ыг сонгох нь элбэг. Харин тэнд үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангахгүйгээс гэмтэж бэртэх тохиолдол цөөнгүй гардаг ч тоолгүй өнгөрсөөр ирсний тод жишээ саяхан харагдав. Он гарсны дараахан Хандгайтад 60 настай хөгшнийг 15 настай хүүхэд уулын оройгоос чаргаар гулгахдаа дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан.Улмаар тухайн хүн замын түгжрэлээс болж түргэн тусламж авч чадалгүй   амьсгал хураасан байна. Харин тоглож наадах гэсэн гэнэн зандаа хөтлөгдөн явсан хүү одоо аав ээжтэйгээ цагдаагийн үүд сахиж суугаа. Олон хүний нүдэн дээр гартаа гав зүүсэн хүүгийн амьдралаас  хүн алсан гэх хар толбо насан туршид нь арилахгүй нь харамсалтай. Гэр бүл, найз нөхөд, хамаатныхаа өмнө ямар байдалтай байгаа хүүгийн талаар бодохоос зүрх өвдмөөр.Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн хэлснээр  талийгаачийг амиа алдахад хүргэсэн гэх чаргаар гулгаж байсан хүүд Эрүүгийн хуулийн 94-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ.  Уг зүйлийн 94.1-д “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ. Тэгэхээр үйлчлүүлэгчдийг зоосны нүхээр харж, хэдэн халтар төгрөг л олж байвал хүний эрүүл мэнд, амь нас хамаагүй гээд сууж байгаа “Хандгайт” гэх бизнесийн байгууллагад ямар хариуцлага тооцох вэ. Хэрэв хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж өгсөн бол өнөөдөр 60 настай хөгшин элэг бүтэн амьдарч, тэр хүүгийн ирээдүй гэрэл гэгээтэй байх байсан. Цанын бааз хүмүүсийн аюулгүй байдлыг хангадаггүй юмаа гэхэд түргэн тусламжийн эмчтэй байсан бол 60 настай хөгшин эмнэлэгийн тусламж авах байсан ч юм билүү хэн мэдэхэв. Ингээд бид тус хэргийн талаар зарим хүмүүсээс тодруулсан юм.

“Хандгайт” буюу Янзага зусланг хаах захирамж Мэргэжлийн хяналтын газраас гарч удаа дараа шаардлага хүргүүлсэн ч дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн бэртэж гэмтэх хэрэг цөөнгүй гардаг гэдгийг тус хорооны Засаг дарга Ш.Батдорж хэлж байгаа юм.

Харин хүүгийн өмгөөлөгч Б.Дашдоржоос хэргийн талаар тодруулахад” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд заавал өмгөөлөгчтэй мөрдөн байцаалтын ажилд оролцох хууль ёсны эрх байдаг.  Үүний дагуу өмгөөлөгчөөр энэ хэрэг дээр ажиллаж байна. Хэргийг мөрдөн байцаалтын явцад шалгаж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өглөө.

Цагдаагийн эх сурвалж “Цагдаагийн байгууллагаас хуулийнхаа дагуу хүний амь насыг санамсаргүй хохироосон гэсэн үндэслэлээр шалгалтын ажиллагаа хийнэ. Үүний дараа хэргийг прокурорын байгууллагад шилжүүлнэ. Харин ямар ял шийтгэл оноохыг шүүх, прокурорын байгууллага шийдвэрлэнэ” гэсэн юм.

Хүний амь, хүүхдийн ирээдүйгээр тоглосон нийгмийн хариуцлагаа ухамсарлаагүй ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа бизнесийн байгууллагад ямар хариуцлага тооцохыг олон нийт хүлээж байна. Дараагийн өвөл дахиад ийм хэрэг гарч гэмгүй нэгнийг хохирогч болгохыг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин