Хүний эрх

2015-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хүний эрх энэ хоёр үгэнд асар их хүч агуулагдаж хүний оршин амьдрах баталгаа үнэ цэнийг тодорхойлогч болдог. Хүн бүхэн аж жаргалыг амар тайван амьдралыг өөрийн эрхээр эрх чөлөөтөй байхыг хүсдэг. Тэр хүслийг  хангах  нөхцөл боломжийг хүний эрх олгоно. Энэ хүсэл мөрөөдөл зайлшгүй язгуур эрх ашгаа хамгаалах гэж  гэж хүн төрөлхтөн хэдэн зууны турш тэмцэж ирсэний үр дүнд Хүний эрхийг тунхаглан тодорхойлж хуульчилан хамгаалж ирсэн. Өмнөх зуунуудын үед ангийн ялгааны улмаас алагчлагдан гадуурхагдаж, тэвчишгүй дарлал доромжлолыг амсч, худалдаж арилжаалж болдог боол байсан хүн эрх, эрх чөлөөнийхөө төлөө амь насаа үл хайрлан цусаа урсган босон тэмцэж байсны үр дүнд өнөөдрийн төвшинд хүрсэн. Өмнөх үеийнхээ зуун зууны тэмцлийн ачаар өнөөгийн бидий эрх хууль болон хамгаалагдсан. Хүн төрлөхтний түүх нэг талаасаа эрхийнхээ төлөө тэмцсэн тэмцлийн түүх байдаг.

Хүн давтагдашгүй ганц хувь бодгаль болохынхоо хувьд авъяас чадвар, хүч чадал, оюун ухааны хувьд өөр өөр байдаг. Ийм ч учраас хөрөнгө чинээ, алдар хүнд, эрх мэдлийн хувьд харилцан адилгүй болдог. Энэ ялгааг хүн болж төрсөнийх нь хувьд адил хэмжээнд аваачиж ижил эрхтэй, ижил боломжтой болгодог тэр зүйл бол хүний эрх юм. Хүн бүхэн хуулийн өмнө арьс үндэс, шашин шүтлэг, хэл, үзэл бодол, нийгмийн гарал, боловсрол, хөрөнгө чинээ, ажил албан тушаалын ялгааг эс харгалзан эрх тэгш байдаг. Алтан нар энэ дэлхий дээрх бүхэнд илч гэрлээ адилхан хайрлаж байдаг шиг хүний эрх, түүний хэм хэмжээ хүн бүхэнд алагчлалгүй жигд хүрч үйлчилж байх ёстой.

Эрх зүйт хуулийн засаглалын дор амьдарч байгаа өнөө үед хуулийн үндэс суурь нь хүний эрх  юм. Хүн нийгмийн дунд нийгэмшиж амьдардаг өөрөөр байх боломжгүй. Энэ дэлхийн 7 тэрбум гаран хүн өөр өөрсдийн дур зоргын дагуу байх, өөр өөрсдийн ашиг сонирхол  байхад энэ бүхнийг зохицуулж бие хүнийг өөрийн халдашгүй орон зай, нэр төр, үнэт зүйл, хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлж хамгаалдаг хамгаалалт бол хүний эрх мөн. Нийтлэг ашиг сонирхол, нийтийн эрх ашиг нэрийн дор  олонхоос болон төрөөс хувь хүнд халдаж хохироохоос хүний эрх л хамгаалдаг. Хүний эрх эгээл таныг хүрээлсэн хана хэрэм мэт өөрийн үл үзэгдэх гайхамшигт шидээр  ямагт таныг үнэнчээр хамгаалах үүргээ гүйцэтгэж байдаг. Хүний эрхийн гайхамшигт хүч чадал энд л оршдог. Үндсэн хуульд заасан амьд явах эрхтэй гэсэн заалт таны амь насны баталгаа болж, өмчлөх эрхтэй гэсэн заалт таны өмч хөрөнгийг хамгаалж оршин амьдрах өсөж хөгжих нөхцөл боломжийн үндэс болж байдаг.

Хүний эрхийг хуульчилан баталгаажуулсан хууль таныг баян, ядуу, албан тушаалтай, эрх мэдэлтэй эсэхээс үл хамааран ямарч ялгавралгүйгээр хамгаалдаг.  Үүний төлөө төр, болон хууль хяналтын байгууллагын бүхэл бүтэн систем, тогтолцоо олон улсын болон үндэсний хэмжээнд ажилладаг. Хүний эрхийг хуулинд тусгаад хуулиар хамгаалаад орхих хангалтгүй. Түүнийг биелүүлэх үүрэгтэй бүх байгууллага, албан тушаалтан, иргэд сахин биелүүлж хэрэгжүүлж байж хангагдаж хамгаалагдана. Хүний эрх нь хүнийг нэр төртөй, үнэ цэнэтэй амьдрах наад захын хэрэгцээ шаардлага, оршихуйн үндэс мөн. Хүний эрх гэдэг нь хүний дотоод мөн чанар хүсэл зоригийн илэрэн гарах хэлбэр, үнэлж баршгүй үнэт зүйл юм. Иймд бид эрхээ хайрлан хамгаалж бусдын эрхийг хүндэтгэн дээдэлж, эрхээ зөрчигдвөл хамгаалан тэмцэж байх ёстой. Миний эрх чиний эрхээр хязгаарлагдана гэдэг. Адилтгавал таны хашаанд дахь мал, туслах аж ахуй хажуу хөршийн тань хашаа хайс, мод бутыг сүйтгэж орчныг нь бохирдуулж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл та аж ахуй, бизнес эрхлэх эрхээ эдлэхдээ   бусдын эрүүл аюулгүй цэвэр орчинд амар тайван байх эрхийг зөрчихгүй байх ёстой. Таны эрхийн хүрээ хязгаар бусдын эрхээр зааглагддаг. Бусдын эрхэд халдахгүй хөндөхгүй тэр хүрээ хязгаар дотор та эрхээ эдэлдэг. Өөрөөр байх боломжгүй. Энэ бол алтан дүрэм. Тэгэхээр эрх гэдэг хязгааргүй зүйл бас биш юм. Хүн эрхээ эдлэхдээ өөртөйгөө яг адилхан эрхтэй бусдын эрхийг хөндөж халдаж болохгүй. Энэ бол хүн төрлөхтний нийгмийн соёл юм. Бид нийгмийн харилцаанд орохдоо ч эрхээрээ эрх, үүргээрээ дамжуулж оролцдог. Эрхийн байдал чинь нийгмийн харилцаанд таныг тодорхойлдог.

Өнөө үед хүний эрхийг хүнээс салгаж болгошгүй төрхөөс нь заягдмал юм гэсэн ойлголтыг бүгд хүлээн зөвшөөрөх болсон. Хүнийг эрхээс нь салгавал ямарч хамгаалалтгүй хүчин мөхөс  байдалд орж  үгүйсгэгдэх болно. Иргэдийнхээ эрхийг хэр баталгаатай эдлүүлж хангаж  байгаагаар нь улс орны хөгжлийг дүгнэдэг. Манай улс хүний эрхийн хосгүй үнэт  баримт бичиг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дээдлэн авч Үндсэн хуулийнхаа хоёрдугаар бүлэгт Хүний эрх, эрх чөлөө гэсэн бүлгийг тусган оруулж, салбар хуулиудаараа нарийвчлан зааж хуульчлан хамгаалсан. Үүнийгээ хичээн биелүүлж, чандлан сахих нь бидний эрхэм зорилго билээ.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ЗДТГ-ын Эрх зүйн ажилтан Ц.ЭРДЭНЭЦОГТ

Баярнэмэх
Хүний эрх гэдэг бол халдашгүй дархан байх ёстой ойлголт хэний ч хувьд өөрийн гэсэн үнэт зүйл дээр хөндлөнгөөс оролцохдоо заавал зөвшөөрөл авч сурах нь ёс зүй юм. Баярлалаа
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

1 цаг 3 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

1 цаг 49 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

1 цаг 55 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

7 цаг 57 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

7 цаг 57 мин
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 13 цаг 35 мин
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Өчигдөр 13 цаг 32 мин
Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

2025-06-27
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

2025-06-27
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

2025-06-27