Ц.Сандуй эмэгтэйчүүдийг дэмжих сан байгуулжээ

2015-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.АРИУН

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй шинэ оны өмнө намынхаа эмэгтэйчүүдийг баярлуулсан нэгэн шийдвэр гаргаснаа Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны арга хэмжээн дээр дуулгажээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийг дэмжих сан байгуулж, өөрөө хувиасаа 10 сая төгрөг хандивлаж байгаагаа зарлажээ. Ийм шийдвэр гаргах болсноо Ц.Сандуй дарга “Эмэгтэйчүүд мэдлэг боловсролоороо эрэгтэйчүүдээс дутахгүй. Гэтэл шийдвэр гаргах төвшинд улс төрд эмэгтэйчүүд өрсөлдөж гарч ирж чадахгүй байгаа нь хөрөнгө санхүүтэй холбоотой байдаг. Боловсролтой, мэдлэгтэй эмэгтэйчүүдийг улс төрд оруулж ирэхийн тулд тэднийг бодлогоор хөрөнгө санхүүгээр дэмжих хэрэгтэй байгаа тул ийм санаачилга гаргаж байна” гэж тайлбарлажээ. Мөн өөрийнхөө санаачилгыг дэмжихийг намынхаа эрчүүдэд уриалсан байна.

Нийслэлийн МАН-ын хорооны даргын улс төрд хүч үзэх мэдлэг боловсролтой бүсгүйчүүдийг дэмжинэ гэсэн энэ санаачилгыг намынх нь бүсгүйчүүд алга ташин хүлээж авч, Ц.Сандуйн санаачилгыг дэмжих дараагийн хүнийг битүүхэндаа харуулдаж байгаа гэнэ.

МАН 2012 оны сонгуулиар эмэгтэйчүүдийг дэмжих талд дээр ихээхэн хойрго хандсан бөгөөд намын жагсаалт эхэнд дандаа эрчүүд орж харин бүр хойгуур бүсгүйчүүдийнхээ нэрийг биччихсэн байсан.  Д.Оюунхорол, Д.Арвин нар тойргоос нэр дэвшин гарч ирсэн. Гэхдээ Д.Арвин сонгуульд ялангуутаа намаа сольж, АН-ын гишүүн болсон. Харин УИХ-ын гишүүнээс татгалзсан У.Хүрэлсүхийн оронд ТВ-5 телевизийн эзэн, сэтгүүлч Д.Сарангэрэл парламентад орж ирсэн билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин