Монголын шүүх: Г.Алтанхүү алаагүй зүгээр л зодсон

2015-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТӨГС

Монголын шүүх байгууллага мөнгөтэй, танилтай энэ залуугийн өмнө хэрхэн үйлчилсэн гэдгээ өөрсдөө төвөггүй илчиллээ. Бүтэн жил удаа дараа хойшилсны эцэст 21 настай залуухан бүсгүйн амь ямар ч үнэ цэнэгүйгээр хуулийнхны улан дор гишгэгдлээ. Прокурорын байгууллагаас бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн, удаан хугацаанд зодож, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан гэсэн дүгнэлт үйлдэн шүүх хуралдаанд оруулсан байхад шүүхийн шийдвэр тэс өөр гарлаа. Найз бүсгүйнхээ амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Г.Алтанхүү удаан хугацаанд зодож тамладаг байсан нь тогтоогдсон. Шүүх байгууллагаас ч үүнийг хүлээн зөвшөөрч нотоллоо. Гэвч Г.Алтанхүү найз бүсгүйгээ алаагүй, зөвхөн зоддог л байсан. Зодохдоо биеийнх нь гадна талд хөхрөх, няцрах зэрэг хүндэвтэр гэмтэл учруулдаг байсан. Гэхдээ л тэр алаагүй. Үхэхээс нь тав хоногийн өмнө хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан. Гэхдээ тэр хөнөөгөөгүй. Амиа алдсан тэр бүсгүй архи согтууруулах ундаанд хэт шунаснаас элэг нь муудаж үхсэн. Өөрийнх нь л буруу. Г.Алтанхүүгийн зодуур энд ямар ч хамаагүй.  Удаан хугацаанд зодуулж байсан бүсгүйн сэтгэл санаа ямар байсан нь ч бас л хамаагүй. Бүтэн нэг жил энэ хэргийг сунжруулж чадсан болохоор Алтанхүүгийн найз охиноо удаан хугацаанд зодож тамласан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан. Тиймээс үхэхээс нь тав хоногийн өмнө учруулсан хүндэвтэр гэмтэлд нь гурван жилийн хорих ял оноолоо. Хөөрхий, бүтэн жил байцаагдсан учраас нэгийг нь хасч хоёр жил л шоронд суулгая.

Ийм л мэдээллийг Монголын шүүх ард түмэндээ өглөө. Бүр тодруулбал, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс. Тэд өчигдөр гаргасан энэ шийдвэрээ өнөөдөр баталгаажуулж, хэвлэлийн бага хурал хийлээ. Шүүх байгууллага өдөр бүр шийдэж байгаа олон хүний хувь заяаг нэгбүрчлэн ингэж тайлагнаж баймаар юм байна.

Эх сурвалж: www.polit.mn  

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин