Зовлонт хагацалд жолооны сургалт хамаатай юу

2015-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Бидний монгол цөөхүүлээ шүү дээ. Гэвч төрөх өтлөх нь хорвоогийн жамаар явж байгаа энэ бол бурхны төөрөг заяа, тэнгэрийн хишиг бизээ. Тэнгэр заяатан энэ дэлхийд чухад хэд бий билээ. Сэтгэл эмзэглүүлсэн нэгэн зүйлийн талаар өөрийнхөө өчүхэн мунхаг бодлыг хуваалцахыг хүслээ, бодож болгооно уу. Зөвхөн аравхан сарын хугацаанд 500 эрдэнэт хүмүүн хорвоогоос хальчихлаа. Ямар их гай зовлон гашуун харамсал бэ? Үүнийг бодохоор зүрх шимширч сэтгэл дэнслэх юм. Монголчууд Халхын голын дайнд хоёрзуу гаруйхан зоригт эрсээ алдаж билээ. Тэд маань газар шорооныхоо төлөө харийнхны өөдөөс тэмцэн тулалдаж бидний энэхүү амьдралын төлөө чулуун хөшөө болсон билээ. Тэгвэл авто замын ослын улмаас гарсан осол, хэргийн 97% нь жолоочийн буруутай үйлдлээс болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүржин даржин нэвтрүүлэх боллоо. Болсон юмыг хэлэхээс яах билээ. Тэгэхдээ бүүр нээлттэй хэмээх засгийн энэ үед. 500 хүний ард үлдсэн мянган хүн түүнээс ч олон зүрх шарх нь аниагүй л байна. Ах дүү, амраг садан, алаг үрсүүд зүрхэндээ нулимстай, зүүдэндээ тэднийгээ харж өнчин дэрээ норгосоор байх уу, яах вэ?

Орчин цагийн хэрэгцээ, зах зээлийн хэрэгцээ гэнэ, хөлд орсон хүүхэд машин унах боллоо шүү дээ. Нэг өнцгөөс нь харвал баян нь дэндсэн хэсэг байхад, бадарчин олон хэвээрээ байнаа даа. Машин тэрэг эзэмшигч нарыг өдөр шөнө, өглөө үдэшгүй унаа машин барих дархан эрхээр хангаж байдаг. Автын жолооны сургалтын чанар ямар байна вэ, зарим шударга хэсэг нь бодоод үздээ. Тэд чинь гагцхүү мөнгөний хойноос улайран хөөцөлдөж, машин мэддэггүй хагас дутуу жолоо залдаг жолооцонцоруудыг тэнгэрийн одноос хавьгүй олныг цаг тутам төрүүлж, үүнээс үүдэн жолооч болох хүсэл хорхойтонгууд учир зүгээ мэдэхгүй замын хөдөлгөөнд сэтгэлийн хөөрлөөр оролцон хаашаа яахаа мэдэхгүй зам гарц, гэрэл дохио, байрлал эгнээ, хурдаа мэдэхгүй адаглаад хойно урдаас ирэх тээврийн хэрэгслийг харалгүй дайран орж гарч байгаатай холбоотой байгаа юм биш үү?

Жолооны сургалт бол мөнгө хялбар олох бизнесийн хөнгөн арга хэмээн сэтгэж бодож яваа хүмүүс ч байх шигээ. Иймийн тулд жолооны сургалтын чанар жолооч гэгдэгчдийн сэтгэхүйд жинхэнэ эрс шийдмэг миний чиний гэлгүй ухаарал оруулах шаардлага бий болжээ. Шударгаар хэлэхэд жолооны сургалт нэртэй миний олон найз нөхөд, ах дүү, арал төрөл, ач зээ, худ хуварга хүртэл байнаа. Зарим зүйл чихэнд чийртэй унаж байна. Монгол улсын жолооч нэртэй асар том гуншинтай авто машин жолоодох эрхийн үнэмлэхийг хонь, үхрийн мах, хэдэн зуун төгрөгөөр худалдаж авдаРтанил тал, танхил бүсгүйчүүддээ зүгээр л өгчихдөг тийм булчимгүй цаг болоод удаж урхагшиж нэг хэсэг нь пээдийж, нөгөө хэсэг хүмүүс нь эрдэнэт хүний амь насыг бүрэлгээд байгаа юм биш үү. Машинаа мэддэг жолооч бэлтгээсэй гэсэндээ хэлж буй хэрэг шүү.

Машиныхаа эд ангийг адаглаад дугуйгаа хагарахыг мэдэхгүй хагас дутуу бэлтгэгдсэн жолооч гэсэн нэр хүндтэй картыг авангуут гайхуулан сайрхаж мэдлэггүйн уршгаар гудамж замын хөдөлгөөнийг зөрчилгүй яах юм. Согтуугаар авто машин жолоодож онгирч бардаж хүн амыг хүүхэд хөгшдийг дайрахгүй яах юм, машинаа мэдэхгүй жолооч зам гарц, уулзвар, гэрэл дохио, эгнээ байрлалдаа яаж байрлах юм. Жинхэнэ жолооч болгон бэлтгэж гаргаагүй жолооцонцор тэртээ хол, гэр байшингийнхаа гадаа нарлаж суугаа өвгөд эмгэд энхрий нялхсыг очиж дайрахгүй яах юм. Жолооны үнэмлэх нэртэй том эрхтэй энэ картыг хүн болгон хийж зараад байгаа юм биш биз.

1960-70-аад оны үед Улаанбаатар хот хөдөөд машин ховорхон байсан ч гэсэн жинхэнэ жолоочийг жилийн курсээр сурган бэлтгээд дараагаар нь зургаан сарын хугацаанд дагалдуулан сургаад одоо машинаа мэддэг болсон, жолоодож болно гэдэг сургалтын комиссын шийдвэрээр жолоочийн 3 дугаар зэргийн үнэмлэх олгож байжээ. Энэ чухамдаа одоотой харьцуулбал урт хугацаа ч гэсэн өсөж өндийж яваа хэдэн хүнийхээ амь насыг зохих ёсоор хамгаалж байсан хэрэг. Нэгэн жишээ дурдахад тэр үеийн жолооч нар Эгийн даваанаас Рэнцэнгийн даваа хэцүү дээ гэж ярьдаг байсан гэдэг. Чухамдаа Рэнцэн гэдэг автын байцаагч автомашиныг замд гарахад нь жинхэнэ ёсоор шалгадаг хянадаг байсантай холбоотой. Түүгээр ч барахгүй хойш урагшаа явуулан шалган үзэж чиний машинд тийм зүйл дуугарч байна, түүнийг засаад замд гаргая гэдэг нөхөрсөг зөвлөмж өгдөг байжээ. Зарим нэг нь бүрэн биш машинтай Рэнцэнгээс зугатаж яваад аваар осолд орсон яриа байдаг байж. Иймийн тулд автын жолооны сургалтыг цаг алдалгүй туйлын чанартай болгохгүй бол хагацал зовлон хаяанд чинь байгаа юм бишүү? Үүнд гагцхүү сургалтын багш нэртэй жолооч буруутай болуу. Нөгөө нуудаггүй хаадаггүй нээлттэй засаг, төрийн болон төрийн бус байгууллага хүн бүхэнд хамаатай байна.

Хотын эрхэм дарга хогны ногоон уут санаачлан гаргачихлаа гээд тайландаа тусгаад яриад байдаг юм байна лээ. Автын сургалтын, жолооч нарын сэтгэхүйд ухаарал ухамсар хайрлах талаар ганц хоёр санаачилга санаа бодлоо хэлэх болоогүй юу.

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй гэдэг ардын минь үг үнэндээ эзэмшсэн машинаа эмээлт морь шигээ эзэмшиж мэддэг жолооч алийг тэр гэхэв, тун олон байгаа нь сайн сайхан амьдрал яах аргагүй мөн. Сайны хажуугаар саар зүйл сургалтын чанарыг уруу татаад дорой царайтай болгоод байна шүү дээ. Харин авто машин орчин цагийн хүмүүсийн хэрэгцээ байхыг үгүйсгээгүй шүү.

 

Зовлонт хагацалд жолооны сургалт хамаатай юу?

 

Хагас дутуу дөнгөж жолоо залагч нараа хайцаалахын тулд “уучлаарай шинэ жолооч” гэсэн хаяг наагаад хөдөлгөөнд оруулж байгаа нь сургалтын чанар сул шүү гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч буй хэрэг бус уу. Та нар минь буруу зөрүү үйлдэл хийвэл өршөөгөөрэй гэсэн эерэг энэрэнгүй сэтгэл боловч чанаргүй жолооч бэлтгэлээ шүү гэсэн нөгөө их том хаягтай газар бүхэнд тийм тийм гэсэн данхайсан сүржин нэртэй сургалтаа өөрөө баллаж байгаа хэрэг шигээ. Харин түүний оронд дөнгөж жолооч болох гээд хорхойсоод байгсдаа өөр чөлөөтэй газар орчинд хөдөлгөөнтэй байдлаар талбай байрууд гаргаад тодорхой хугацаагаар сургаж одоо л хөдөлгөөнд оролцож болох боллоо гэхээр нь хөдөлгөөндөө оруулж байвал ямар вэ? Цаашдаа жолооч нарыг өдөр шөнө, өглөө үдэшгүй төрүүлдэг чанаргүй сургалтыг чанаржуулж чадвал энэ төрлийн аюул аваар, зөрчил бараг 90%-иар буурах бүрэн үндэстэйг эрдэмтэн мэргэд хэлж ярьж, бичиж байна.

Манайхан түүнийг үг гэж бодохын оронд энэ муу амьтад өөрөө ганц муу дөрвөн дугуйт аваад унах чадалгүйдээ харамсаад гэх ухааны юм хэлж дуулддаг. Хөгжил дэвшил хүн ардтайгаа, үнэн үгтэйгээ хамт явах ёстой шүү дээ. Ийм тийм томчууд олон зуун сая хөрөнгө мөнгөнд холбогдоод байна гээд яриад зарлаад байдаг шалгаад тогтоосон нь тун ховорхон цаг болжуу даа. Харин цэвэр агаар төслийн нэртэй Н.Хүрэлсүх, хотын мээр асан Н.Батбаяр хоёроос бусад нь торны цаана одоохондоо суугаагүй байх шиг. Аваар осол гаргасан хүндэт жолооч хэдийд чухам хэн гэдэг төгс төгөлдөр автын жолооны сургалтын бүтээгдэхүүн бол гэдгийг ч нарийн тогтоох хэрэгтэй. Тэгэхээр гуйл нь аандаа цухуйгаад ирнэ. Хэн гээчийн автын сургууль төгссөн жолооцонцор машин жолоодох эрхээ авсны дараа хэдэн хоног, хэдэн сарын, хэдэн жилийн дараа архидан согтуурч, хүний амь нас хөнөөж, ханхалзав гэдгийг тогтоож тэр чанаргүй сургалт явуулсан байгууллагатай жолоочо.о ямар чанартай бэлтгэн гаргасантай хатуу тооцож бүрмөсөн зогсоосон ч яадаг

 

Зовлонт хагацалд жолооны сургалт хамаатай юу?

 

Авто техникийн аваар осол хэдхэн сэхүүнтийн зуур гардаг аюултай. Тиймийн тулд олон зүйл бас нөлөөлнө. Хажуугийн хэн нэгэнтэйгээ харилцан ярилцаж заримдаа залуур дээрээ хөдөлгөөн дунд нялууран самуурч яваач харагдах нь хэдийгээр тэр хүмүүсийн халдашгүй дархан эрх боловч өчүүхэн төдий жолоо хазайвал юу болохыг хэн мэднэ. Гудамж замын хөдөлгөөнд оролцож яваад хурд хэтрүүлэн, мөн хөдөөгийн замд хурдаа хэтрүүлж халуунтай явж байгаад хүн амь, эд хөрөнгөө ёстой будаа болгочихоод хагас дутуу амь гарсан зарим цээж баячууд яадаг юм хөрөнгөтэй хүн хөрөнгөөрөө тоглож байна гээд пээдийж агсарах нь бий. Аваар ослын хамаг буруу цагдаад байгаа мэтээр зарим нэг хуучинсаг шиг хүмүүс ойлгож. Хэлмэгдэгсдийн хэл амны бай болж хараал нулимс харамслаар цагдаагийнхныг булаад өнгөрдөг явдал ч хааяа харагдаж үзэгдэж байдаг. Гол буруутай цагдаад байгаа юм бишээ. Харин бидэнд гээндээ ч, гоондоо ч байна. Би өөрөө яасан билээ гэдгээ эргэж хардаггүйд ч байна. Өдөр шөнө өглөө үдэшгүй замын гол уулзвар сахиж хүйтэн жаврыг үл тоон хүний төлөө зогсож байгаа хэдэн бор цагдаа чинь буруугаасаа зөв шаардлага тавьсан нь их байдаг байх шүү. Би цагдаагийн хэдэн цоохор хувцастай энд тэндгүй зогсоо хүмүүсийг өмөөрч байгаа ч юм биш. Гэхдээ хар бүхнийг цагдаад даалгаад байх нь юу л бол. Ойн мод өндөртэй намхантай адил сайн муу байж болох ч цагдаад муу хүн байх учиргүй. Хорвоо хар цагааны дансан дээр тогтдог биз дээ. Гэвч муугаасаа сайн нь дэндүү олон байдгийн учир утгаар хүн төрлөгтөн оршин байдаг бусуу.

 

Зовлонт хагаиалд жолооны сүргалтхамаатай юу?

 

Дэд бүтэц дөнгөж саяхнаас бүрэлдэн тогтож эхлэж буй монгол орны хувьд хэн дуртай хагас дутуу жолоо залагч нар хорхойсон давхих цаг хугацаа арай болоогүй юм шигээ. 1000 шахам жолооч нарт жолооны үнэмлэх олгосон гээд бахархан сүржин ярьцгаах юм. Энэ чинь нөгөө чанаргүй жолооцонцор бэлтгээд мөнгийг нь кармаандаа түнтийлгэсэн хүмүүсийн мэдээ тайлан юм биз. Тэднийг чинь жинхэнэ жолооч болгосныг мэддэг шалгадаг нөгөө Магнай даргатай байгууллага байна уу? Жолооны сургалтын чанарт яг одоо анхааран шийдэхгүй бол маргааш гэвэл хожимдоно. Хэчнээн хүнийг уй гашуу хүлээж байгааг бурхан мэдэх юмуу? Баруун зүүн жолоотой машинууд байх нь хамаагүй түүнийг эзэмшигч нарын сэтгэхүйд үндсэн өөрчлөлт гаргаж түүнийг жинхэнэ ёсоор шалгадаг хянадаг байгууллагууд байна уу. Урсгалаараа жолооны үнэмлэх хэн дуртай нь очоод худалдаж аваад сүйд сүйрэл гаслан зовлон учруулаад байх уу одоо яах вэ? Бүгдээрээ ярилцвал буруугүй байдагсан. Манай урд хойт хоёр хөрш хийгээд барууны хөгжил дэвшилттэй орнууд авто машины кабинд спиртын төрөлтэй үнэр гарвал жолооны механизм түгжигддэг тун авсаархан төхөөрөмж тавьсан байдгийг нэгэн цагтаа нүдээр үзэж их л олзуурхаж байснаа дурьдсуй. Үүнийг манайхан хэрэглэж болохгүй гэж үү. Согтуугаар тээврийн хэрэгслээ жолоодон ханхалзаж яваад сүйрэлд ордог муухай заншил манайд газар аваад байна шүү. Хэрэв жолооч та согтууруулах ундаа архи дарс хэрэглэн машиндаа орвол жолоо тань гацаад таны үнэтэй цайтай хөлөг чинь болоод өөрөө хөлдөж та амиа алдана биз дээ. Энэ зөвхөн миний үзсэн харсан зүйл шүү хүндэт ах эгч, эрхэмсэг ноёд хатагтай, энхрий хонгор бүсгүйчүүд минь битгий бухимдаарай.

 

Зовлонт хагаиалд жолооны сургалт хамаатай юу?

 

Олон, олон хүний амь нас амар тайван элэг бүтэн амьдрахын төлөө бус мөнгөний төлөө жолооны сургалтынхны өлөвгөр чанаргүй сургалтанд сэтгэл гонсойж явдаг боллоо, Хүмүүс хааяагүй яваа хүн болгон хүүхэд багачууд, эмгэд, өвгөд, өдөр шөнөгүй машинаас айдаг боллоо. Оройхон болоод ирэхээр нэгэн гэрийн халуун ам бүл цугларахаас нааш сэтгэл санаа тайван байхаа болилоо. Машинаас айгаад шүү. Суугаад суналзуулж байхад машин сайн сайхан унаа юм. Догшин морио монголчууд яаж айж цэрвэж байж унаж явдаг билээ, яг түүн шиг. Машин унааны дуунд дөжирч утаанд нь хахаж цацсаар удсан бол одоо хаанаас машин ирээд дайрах бол гэж айж цочсоор дугуйны нөхөөс болох гээд байна. Хөөрхий алагхан үрсүүд минь ямар олноороо аюул сүйрэлд нэрвэгдэнэ вэ. Яая даа байз. Манайхны машины ченж нэртэй хэсэг нь өдрөөс өдөрт гадаадын бараг бүх машины цуглуулгыг тун жоохон үнээр сэлбэг нэртэйгээр хилээр оруулан ирж угсраад нэг нэгнийгээ зуу дахин их үнээр мөлжин зараад түүндээ эрэмшин зоригжиж баахан хуучин машиныг оруулан ирж газар сайгүй том том хашаа хороо бариад ярайтал нөөцлөх болжээ. Нэг талаас харвал морьгүй шахам болчихоод мотоциклоор таван хошуу малаа адгуулж эхлэж байгаа энэхэн үед машин ченжүүдийг буруутгах аргагүй. Солонгос мэтийн орнуудын хугацаа аль хэдийн дууссан хогон овоон дээрээс оруулж ирсэн хуучин машинууд энхрий хайртай эх орны минь алтан хөрсийг арзайтал хуу татаад, хэдэн малаа хуучин машинаас худалдаж хорхойсон хүмүүс төв рүүгээ зүтгэж агаарын сайхан хөдөө аав ээжийн минь нутаг эзэнгүйдээд таягтай доголон 50-иас дээших настай эмгэд өвгөдийн өнчирсөн хөдөө болж байх шиг.

Амь насаа алдагсдын ихэнх шахуу хэсэг нь жолооны сургалтын чанаргүйгээс эрдэнэт хүмүүс нөгөө л сургалтын үнэр байдаггүйгээс авто осол ихэдлээ шүү. Ноолуурынхаа хэдэн төгрөг, ноосны сул халамжийн мөнгөөр мотоцикл дуртай цагтаа худалдан аваад хурд хэтрүүлж согтуу солиотой явж байгаад амиа алдах нь ихэссээр дуулдана. Машин мотоцикл авч чадах мөнгөгүй дунд хэсэг хөдөөгийнхэн нь банкны зээл нэртэй луйврын сүлжээнд нэгдээд хоттой хэдээ банкинд данслуулж хэдэн бор төгрөг аваад өөрийн амины хэдээсээ хагацаж ерөнхийдөө

хэдэн мал банкны мэдлийн мал, банкны барьцаа болон хувирч тэдний төмөр сөйфэнд цоожлогдсон шиг. Төв суурингийн хэдэн хүмүүс ажлын байргүйн уршгаар нүүрс, элс шороо суваг шуудуу вагон нүүрс шөнөжин өдөржин буулгацгааж халтар царайлж олсон хэдээрээ мөн л нөгөө хуучин машиныг банкны зээл нэртэй урвуу мөлжпөгөөр худалдан авч нөгөөх жолооны сургалт нэртэй чанаргүй юмууддаа мөргөж сөхөрч өгөөд жолооны сургалтанд хамарсан нэртэй нэг хоёр долоо хоноод нөгөөх машин жолоодох эрхийн юмаа авч хорхойссон замын хөдөлгөөнд орж аваар ослын үүдийг нээгээд байна.

 

Зовлонт хагацалд жолооны сургалт хамаатай юу?

 

Машиныг жолоодох байтугай, машин гэдэг техникд ямар нэртэй ямар үүрэг зориулалт бүхий цахилгаан хэрэгсэл, хяналтын багаж хаана байрласан, түүнийг жолооч яаж цаг ямагт хянаж явах учиртайг мэдэх байтугай ойлгохгүй жолооцонцор замын хөдөлгөөнд оролцон яаж шоргоолж шиг бужигнасан авто замын хөдөлгөөнд оролцож хаашаа яаж явах юм бэ? Архи уусан цээж баячууд хэдэн хүний багтаамжтай ямар машинд авгай хүүхнүүд дүүргээд хурдаа хэтрүүлэн данхалзан гайхуулж юунд хүрэхийг яаж мэдэх юм. Харин тэхдээ жолооны сургалт нэртэй нэг нэгнээ давтсан өрсөлдсөн жолооцонцор бэлтгэдэг сэтгэхүйд нь сургалтын үнэргүй зүйл борооны дараах мөөг шиг өдрөөс өдөрт олширч хөрөнгө чинээгээрээ гайхуулан хөл алдагсад янз янзын машинаар бахархагчид, миний амины хөрөнгө хэмээн энгэр заамаа яригчдыг жолооч болгоход жинхэнэ машин мэдэгчдийг сургалтаараа жинхэнэ сургаасай билээ. Энэ жилийн машин эзэмшигчийн хувьд 500 хүн зөвхөн гудамж замын хөдөлгөөн зөрчсөн жолоочийн буруугаас архи ууж согтуугаар машин жолоодож аймшиг, гамшиг учруулсан тухай л цухасхан дурдаж байгаа юм. Хорвоогоос хальсан бүхнийг тоолбол цаг бусаар үүрд одсон эрдэнэт хүмүүн үүнээс хэд дахин давах байх шүү бурхан минь. Харин жолооны сургалтын чанарыг жинхэнэ ёсоор болгож хүн ардаа аврах арга замын нэг бол сургалт нэртэй зөвхөн мөнгөний төлөө улайран зүтгэгчдийг шударгаар хянаж шалгаж сургаж чадвал олон хүн элэг бүтэн эрүүл саруул аз жаргалтай амьдрах заяатай шүү бид.

Сүүлийн жилүүдэд жолооны сургалтынханд нэг сүрхий бас мөнгөний үнэртэй нэг зүйл: нэг ч жолооны курсын хүнийг унагахгүй 100% сургана гэдэг бас л хэлбэрийн

төдий гажиг дуулдах болсон байна. Нөгөө өнцгөөс нь харвал энэрэнгүй сайхан үг санж. Тэр чинь нөгөө нойлууд нүгэл чивэл чирч байгаа юм бишүү. Харин жолооны сургалтыг төгс төгөлдөр чанартаа болгож байгаа нь энэ гээд нөгөө аймшигт олон шаттай зөвшөөрлийн систем маягтай юм руу хальтран орж хэрхэвч болохгүй болуу. Манайд чинь нэг нэгнээ хоосон дуурайдах хэлбэрддэг хачин моод дэлгэрээд олон жил болж байгаа шүү дээ. “Нээлттэй хаалганы өдөр” гэх сүржин нэртэй тэр зарласан өдрөө контор байрныхан ажпаа хийхгүй хийдүүлж болохгүй тэнд очихгүй бол нөгөө авдаг хэдээс нь танана гэдэг сүртэй журамтай үүнийг хэн гээч ухаантан мэргэд гаргасныг мэдэхгүй. Үнэхээр нээлттэй засгийн ажил нээлттэй л байдаг бол өдөр бүхэн нээлттэй байж түмэндээ үйлчлэхгүй юу? Ганцхан өдөр хэдэн хүмуүс хэдэн бичиг баримттай дэлгэж үзүүлчихээд маргааш нь дахиад л нөгөө очер дугаартаа хэрэлдээд шуугилдаад зогсоод эхэлдэг энэ чинь хэлбэрийн төдий ёстой түр зуурын гажиг гэлтэй. Энэ чинь нөгөө хээл хахуул авилгалын нууц түлхүүр болоод байна.

Жолооны сургалтыг чанартай төгссөн жинхэнэ машинаа мэддэг жолооч яагаад жолоо барьж архи дарстай үнсэлцэж янаглаж явахдаа нөхөрлөх юм бэ. Жинхэнэ жолооч болж чадсан хүн яагаад гудамж замын хөдөлгөөнийг зөрчин хүний амь насыг хөнөөх юм бэ. Дээхэндээ социализмын үед болохгүй бүтэхгүй бүх зүйлийг хүлээн авч шалгадаг хянадаг хатуу шударга дэглэмтэй Б.Дэжид тэргүүтэй “Намын хянан шалгах хороо” нэртэй байгууллага байв шүү. Тэд зодож жанчдаггүй, аашлаж зэмлэхгүй гарцаагүй үнэнийг сэтгэхүйд нь суулгаад засдаг залруулдаг байсан шиг автын жолооны сургалтыг мэргэжпийн хүмүүс жинхэнэ ёсоор шалгаж хянадаг цөөхөн хүмүүстэй болбол яадаг юм. Харин дэд сайдуудыг олноор нь төрүүлж байхын оронд тийм мөнгө хөрөнгөөрөө доошоо харж өнөөгийн нийгэмд бухимдал бузар үйлдээд байгаа хэсгийг арилгахад шилжүүлбэл яасан юм. Бидний нийгмийн баялагаа хэрэгцээгүй зүйлд хэт ихээр ашиггүй урсаж байгаа бишүү. Томчуул маань дээшээ хэтэрхий санаа тавьж столоосоо зууралдан сонгуулийн тухай цээжний махаа одооноос барж байхын оронд доод хажуудахаа ганцхан ч удаа гэсэн эргэн хармаар цаг болоод байна уу даа, ноёд хадагтай нараа. Та бүхний нүдэнд томоор өртөхгүй ч гэсэн ёстой “тос дотроосо өтдөг шиг” юм болж байгаа юм биш үү. Хэтэрхий дээгүүр хараад цэмцгэнээд алхаад байхаар хааяа нэг доошоогоо ажиглан харвал ямар вэ гэж мунхаг би заримдаа бодох юм. Энэ асуудал хэдийгээр нийгэм улс төрийн онцгой асуудал биш байж болно. Харин бүүр улс орны минь тусгаар тогтнолын асуудал болоод байж ч магадгүй.

Жолооны сургалтыг чанаржуулах асуудал бол жижиг мэт санагдавч аравхан сарын хугацаанд 500 эрдэнэт хүн амиа алдаад тэгж байх ёстой юм шиг чихэн дүлий, нүдэн балай ганцхан улс төр лүүгээ хүмүүсийн сэтгэлийг чиглүүлэн бужигнуулан бодлогошруулаад байх цаг арай биш болуу. Жолооны сургалтын хүндэт хүмүүс том, том нэр хаягтай монгол анд нараа эргэцүүлэн нэг бодоод үзээрэй. Та бүхэн их ухаантай шүү. Харин жолооныхоо сургалтанд, жолооч нарын оюун сэтгэхүйд жинхэнэ монгол хүний гайхамшигт ухаанаар юм хийж төгсгөөч. Хойтон эргээд харъя.

“Зовлонт хагацалд жолооны сургалт одоо нөлөөлөхгүй болжээ” гэсэн удаах бяцхан хэлэлцүүлгээ та бүхэнтэй бурхантайгаа хамт тун удахгүй инээд хөөрөөр тэмдэглэе.

Хуульч, сэтгүүлч Жүгдэрийн Баттулга

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

57 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

1 цаг 43 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

1 цаг 49 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

7 цаг 51 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

7 цаг 51 мин
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 13 цаг 35 мин
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Өчигдөр 13 цаг 32 мин
Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

2025-06-27
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

2025-06-27
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

2025-06-27