“Номин”-гийн боссууд УИД-ийг барьцаалан их хэмжээний зээл авах гэнэ

2015-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Бид “Номин холдинг” группыг  Монголын толгой баян компаниудын нэгд тооцдог. Гэтэл хамгийн их өртэй компанийн нэг болж таарлаа. Саяхан УИД-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж, “Номин”-гийн боссууд Их дэлгүүрийн өрийн асуудлыг ярьжээ.  Тэд өөрсдийгөө 11 миллиард төгрөгийн өртэй гэдгээ зарласан байна. Мөн УИД-ийг барьцаалан Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкнаас 12.4 сая ам.долларын зээл авахаар төлөвлөсөн тухайгаа дуулгажээ.

   УИД-ийн 66.4 хувийн хувьцааг А.Шагдарсүрэн Р.Содном, Ш.Уламбаяр, Ш.Баяр­сайхан, Ш.Энхбаяр  гэсэн таван хүн эзэмшдэг байна.  Энэ нь нэгэн гэр бүлийн гишүүд.  Харин үлдсэн хэсгийг нь  жижиг хувьцаа эзэмшигч нар эзэмшдэг  юм байна.  Шинэ оны өмнөхөн болсон хувьцаа эзэмшигчдийн хурал нэлээд ширүүн болсон бололтой. УИД-ийг барьцаалан зээл авахыг жижиг хувьцаа эзэмшигчид эсэргүүцсэн байна. Тэд санал хураах цаасыг урж, зээл авахыг зөвшөөрөхгүй хэмээн саналаа өгөөгүй гэнэ.  Гэсэн ч  66.4 хувийг нь эзэмшдэг дээрх таван хүн “Хувьцаа эзэмшигчдийг 90 хувь нь зөвшөөрсөн” гээд хүчээр шийдэн зээл авах шийдвэр гаргасан байна.   Тэгэхээр Улаанбаатарын нүүр царай болдог УИД маань удахгүй Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкны барьцаанд очих нь дээ.

Эх сурвалж www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин