Э.Бат-Үүлийн орлогч нар цалингүй, Л.Гантөмөр зөвлөхгүй ажиллана

2015-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Төсвийн тухай хууль өчигдрөөс хэрэгжиж яам, агентлаг, газар, аймаг нийслэлийн дарга дэд дарга, орлогч, зөвлөхгүйгээр төрийн ажлыг үргэлжлүүлэхээр болов. Хуулийн хүрээнд урсгал зардлыг 2.960.4 сая төгрөгөөр хэмнэх тооцоотойгоор 345 хүнийг цомхотгохоор заасан юм. Ингэхдээ аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар нэг орлогчтой, орон тооны зөвлөхгүй байна. Нийслэлийн Засаг даргыг хоёр орлогчтой байж болно гэж заасан байв. Үүний дагуу Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл зургаан орлогчоосоо хэнийг нь үлдээх бол гэсэн таамаг нийслэлийнхний дунд байсан ч тэрээр алийг нь ч гомдоохгүйгээр албаа үргэлжлүүлэхийг санал болгожээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл Төсвийн тухай хуулийг “зөрчиж” зургаан орлогчоо авч үлдээд улсын төсвөөс нэг ч төгрөгийн цалингүйгээр ажиллуулах юм байх.  Үүрэг, хариуцлагын хувьд өөрчлөгдөөгүй гэж буй ч цалингүй буюу “орон тооны бус” хүмүүсийн гаргасан тушаал, шийдвэр хүчин төгөлдөр байх уу, эргээд хариуцлага хүлээх үү гэдэг эргэлзээ төрүүлэхээр юм. Улс даяар 300 гаруй хүнийг цомхотгож байгаа шалтгаан төсөв хэмнэх гэдэг нь тодорхой. Тэгвэл Э.Бат-Үүлийн орлогчид улсын төсвөөс цалинжихгүй ч төсөл, хөтөлбөрөөр цалинжиж болох Тогтоолын төслийг өргөн барьсан тухай өчигдөр хотын захирагч албаныхандаа дуулгажээ. Орлогчид нийслэлийн Захирагчийн ажлын албанд байрладаг өрөө тасалгаа нь хэвээрээ. Цалингүйгээс биш машин унаа зэрэг хэрэглээ нь танагдсан эсэх нь тодорхойгүй. Хэрэглэж буй цай, цааснаас эхлээд төсвийн мөнгөөр авсан эд юмсыг албандаа ашиглаж л таараа. Зургаан хүн цалингүй боллоо гээд төсвийн мөнгөөр тохижуулсан өрөөнд орж, сандал, ширээг ашиглаж, цай ууж, цаас хэрэглэж л таараа шүү дээ. Ийм хачирхалтай шийдвэрийг олон хүн ойлгохгүй байгаагаа цахим ертөнцөд нэлээд шуугив.

Уг нь төсөл хөтөлбөрийн ашиг, орлого ч төсөвт орж л байвал улсын эдийн засагт тустай. Гэтэл хотын даргын шийдвэр төсвөө ил биш далдуур ашиглахаар  болчихсон юм биш биз. Ямартаа ч Э.Бат-Үүл дарга нийслэл, дүүргийн орлогч, зөвлөхүүдийн 186 орон тоог цомхотгосон ч тэдгээр хүмүүсийг өөр ажилд хөрвүүлэн ажиллуулж хоёр тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргасан гэнэ.

Э.Бат-Үүл даргын шийдвэрээр эхэлсэн Төсвийн тухай хуульд бусад яам, агентлаг, газрууд хэрхэн хандсан бол. Өчигдрийн байдлаар хэд, хэдэн байгууллагаас энэ тухай лавлахад цомхотгоод албан ёсных болгосон шийдвэрүүдийг олонх нь гаргаагүй байлаа. БСШУ-ы сайд Л.Гантөмөр өмнө нь хэд, хэдэн зөвлөхтэй байсан ч одоо зөвлөхгүй ажиллах болжээ. Харин Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба орон тооны бус зөвлөхүүд авч ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Батлан хамгаалахын сайдын хувьд ч тэр орон тооны бус зөвлөхтэй ажиллахыг чухалчилж байгаа сурагтай. Харин зөвлөхүүд нь төсвөөс цалинжихгүй гэнэ.

Түүнчлэн агентлагуудын хувьд ШӨХТГ-ын шинэ дарга хэн байх нь тодорхойгүй байгаагаас хуулийн хэрэгжилт түр хойшилж буй мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, шинэ дарга томилогдсоны дараа дэд дарга нарыг цомхотгох бололтой. Түүнчлэн мэргэжлийн хяналт, онцгой байдал, прокурор, цагдаагийн байгууллагуудад цомхотголын сураг ч алга.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин