“Сод Монгол Групп” ХХК-иас дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандив өргөв

2015-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Шинэ жилийн баярыг угтан “Сод Монгол Групп” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусламжийн хандивыг өргөсөн байна.

Энэхүү хандивын арга хэмжээнд “Сод Монгол Групп” ХХК-ийн төлөөлөл болон Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Б.Галсанцэдэн, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцсон юм.

“Сод Монгол Групп” ХХК-иас дөрвөн ширхэг ус цэвэршүүлэгч бэлэглэсэн нь эмч, эмнэлгийн ажилтнууд болон тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд ихэд таалагдсан юм.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Б.Галсанцэдэн “Манай эмнэлгийг зорьж ирсэнд баярлалаа. Байгууллага, хувь хүмүүс эмнэлгүүдэд боломжоороо хандив өгч тусламжийн гараа сургадаг танай компани, Ерөнхийлөгч Ц.Анандбазар танд тусгайлан талархаж буйгаа илэрхийлье.

Энэхүү хандив нь хэвтэн эмчлүүлэгчдэд маш их хэрэгтэй. Эмчлүүлэгч бүр ус буцалгагч авчирч хэрэглэдэг. Энэ нь цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна жаахан хүүхэд түлэгдэх эрсдэлтэй. Эдгээрээс сэргийлэх, бас соёлтой хэрэглээг ч дэмжих ач холбогдолтой юм” хэмээсэн. Түүнчлэн тус эмнэлгийн эмч, ажилтнууд “Сод Монгол Групп” ХХК-иас өргөж буй хандивыг талархан хүлээж авсанд “Сод Монгол Групп” ХХК-ийн хамт олон баяртай байгаагаа ч энэ үеэр илэрхийлж байв.


Эх сурвалж: www.mminfo.mn

Э.Мөнх 

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин