А.Амарбал: Хийсвэрээр төрсөн ч гурван сая дахь иргэнд тооцно

2015-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Үндэсний статистакийн  хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалаас гурван сая дахь иргэний талаар тодрууллаа.

-Хийсвэрээр төрсөн хүүхдийг гурван сая дахь иргэнд тооцохгүй гэсэн мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд цацагдлаа.  Албан ёсны мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ бол ташаа мэдээлэл. Манайхаас энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Тэгээд ч хийсвэрээр төрсөн хүүхдийг тооцохгүй байна гэдэг өрөөсгөл ойлголт юм. Тэд ч гэсэн Монгол Улсын иргэн шүү дээ. Тухайн өдөр хийсвэрээр төрж байгаа эхийг “Та битгий төрөө. Өнөөдөр бүртгэхгүй” гэж болохгүй биз дээ.

-Тэгэхээр хийсвэрээр төрсөн ч гурван сая дахь иргэнд бүртгэнэ гэсэн үг үү?

-Тийм.  Иргэдийн дунд “Гурван сая дахь иргэн төрлөө”  гэхэд хагалгаанд орох хүн олон байгаа гэсэн хардлага төрөөд байх шиг байгаа юм.  Хүн төрнө гэдэг нарийн шүү дээ. Хэрвээ тэгж хуурах тохиолдол гарвал  бид амархан мэдчихнэ. Тэгээд зохих арга хэмжээг нь аваад явна.

-Гурван сая дахь иргэн яг хэзээ төрнө гэсэн тооцоо байна вэ.  Нэг сар гурван сар гээд л олон хугацаа яригдаад байна?

-Яг хэзээ, хэдний өдөр вэ гэдгийг нь бид сайн мэдэхгүй байна. Статистакийн судалгаагаар ямар ч гэсэн энэ оны эхний гурван сард багтана гэж гарсан.  Бүр тодруулбал энэ сард гэж тооцоолоод байна.

-Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс хэдэн хүн амтай болоод байна вэ.  Сүүлийн үеийн мэдээллээсээ хуваалцахгүй юу?

- Оны  өмнө арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар хоёр сая 990 мянган хүн бүртгэгдээд байна. Маргааш энэ хугацаанаас хойш төрсөн хүүхдүүдийн нэгдсэн тоо нэмэгдэнэ.

Эх сурвалж www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин