Х.Баасанжаргал: Ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэхийн тулд бодит үр дүн гарах ёстой

7 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал аяны “ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэсэн урианд онцгой анхаарах хэрэгтэй гэв. Тэрбээр аяны хүрээнд ял завшихад нөлөөлж буй шалтгаан юу вэ, гэм буруутай этгээд хариуцлага хүлээдэг үү, хохирогчийн эрх ашгийг сэргээсэн үү, хохирлыг барагдуулсан уу гэдэгт төвлөрөх нь зүйтэй гэж үзэв.

Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар өнгөрсөн гурван жилийн орон нутгийн төсөвт дүн шинжилгээ хийж, ирэх жилийн төсөвт ямар ахиц гаргах талаар мэдээлэл өгөхийг тэрээр хүслээ. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын санхүүжилт орон нутгийн төсөвт тусгагддаг тул энэ нь чухал гэж тэрээр тайлбарлав. Мөн цаашид иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал гэдгийг онцолсон.

Хэлэлцүүлэгт оролцогчид дараах асуудлыг хөндлөө. Үүнд:

-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн суурь ойлголтыг хүүхдүүдэд багаас нь зааж төлөвшүүлэх

-Салбар хоорондын уялдааг сайжруулах

-Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүдийг манлайлах, залуустаа үлгэр дууриалал болох, тэдний зан чанарыг өөрчлөх үйл ажиллагаа явуулах

-Цахим орчинд хохирогчийн эрхийг хамгаалах

-Эрчүүдийн сэтгэл зүй гэсэн асуудлууд багтаж байна.

Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулж, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготой энэ аяныг дэлхийн 180 гаруй улс 1991 оноос хойш жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриатай тэмдэглэж ирсэн. Монгол Улс 1997 оноос нэгдсэн бөгөөд энэ жил “Хаана ч аюулгүй” уриан дор зохион байгуулж байна. НҮБ-ын уриа нь “Бодит ба цахим орчинд шударга байдлыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” юм.

Эх сурвалж: УИХ-ын Нээлттэй парламентын газар

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Х.Баасанжаргал: Ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэхийн тулд бодит үр дүн гарах ёстой

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал аяны “ял шийтгэлгүй ү

7 мин
Л.Мөнхбаатар: Хүчирхийллийн асуудлыг хуулийн хэрэгжилт, хохирогчийн бодит хамгаалалтаар үнэлэх ёстой

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар жендэрт суурилсан хүч

9 мин
“Хаана ч аюулгүй” уриатай жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Жендэ

11 мин
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын УИХ-ын шийдвэрийн биелэлт 80.21 хувьтай гэв

Засгийн газрын гишүүн, Шадар сайд Т.Доржханд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-аас баталсан шийдвэрийн биелэлтийн тайланг өнөөдөр байнгын хорооны хуралд танилцууллаа.

15 мин
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж гишүүд үзэв

УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөд

16 мин
Усны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг байгуулав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2026.11.25) хуралдаанаар

18 мин
ФОТО: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Жендэрийн үндэсний хороот

20 мин
Сөүл аюулгүй байдлын багаа Вашингтонд ойртуулж байна уу?

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт

6 цаг 5 мин
Хонконг 10 сард 45.8 сая жуулчин хүлээн авч, рекорд тогтоов

Хонконгийн Аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр, тус хот 20

6 цаг 10 мин
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

10 цаг 42 мин