Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж гишүүд үзэв

10 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

-Асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ-

УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг Байнгын хороо өнөөдөр хэлэлцлээ. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзсэн гишүүн Ч.Ундрамын саналаар асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Б.Бейсен чуулганд танилцуулна.

ХХААХҮЯамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн хуулийг 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлснийг дурдав. Өнөөдрийн байдлаар 3 итгэмжлэгдсэн, 36 хамтын баталгаажуулалтын байгууллага ажиллаж байна. Мөн Нэгдсэн мэдээллийн санд дотоодод үйлдвэрлэн баталгаажсан 416, шилжилтийн үеийн 54, импортын 30 орчим органик бүтээгдэхүүн бүртгэгдсэн байна. Түүнчлэн Органик бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 138.2 тэрбум төгрөгт хүрсэн. Үүний 87.0 хувийг газар тариалан, хүнсний ногоо, 6.6 хувийг хүнсний үйлдвэрлэл, 4.5 хувийг хоол үйлдвэрлэл, 1.1 хувийг мал аж ахуй эзэлж байна.

Яамнаас тулгамдсан дараах дөрвөн асуудлыг онцолсон.

-Баталгаажуулалтын байгууллагын хүний нөөц, техникийн чадавх хангалтгүй, үйлчилгээний зардал өндөр нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулж байна.

-Органик үйлдвэрлэлд шаардлагатай үр, бордоо, ургамал хамгааллын бодисын дотоодын үйлдвэрлэл хангалтгүй, импортын хамаарал өндөр байна.

-Үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын үе шат хоорондын уялдаа сул, дотоодын зах зээл, хэрэглэгчдийн мэдлэг хангалтгүй байна.

-Хуульд заасан төрийн дэмжлэг, урамшууллыг хэрэгжүүлэх төсөв, санхүүжилтийг үе шаттай шийдэх шаардлагатай байна гэв.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүд Ч.Ундрам, П.Батчимэг, Д.Жаргалсайхан, Б.Уянга, М.Мандхай нар хууль хэрэгжиж эхэлсэн ч аж ахуйн нэгж, иргэд хэрэгжилт хангалтгүй гэж хэлж буйг онцлов. Хуулийн хүрээнд 14 журам, аргачлал, жагсаалт, 2 гэрчилгээний загвар батлах ёстой хэдий ч асуулгын хариунаас харахад дөрвөн журам, гэрчилгээний загвар батлагдсан байгааг гишүүд анхааруулав.

Мөн хуулиар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, баталгаажуулсан аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас эхний таван жил 100 хувь, дараагийн таван жил 50 хувь чөлөөлөхөөр заасан. Гишүүд үүний хэрэгжилт болон органик бүтээгдэхүүнийг хариуцсан нэгж яаманд байгаа эсэхийг лавласан. Яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ татварын заалтыг 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд хэрэгжиж байна гэж хариулав.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Х.Баасанжаргал: Ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэхийн тулд бодит үр дүн гарах ёстой

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал аяны “ял шийтгэлгүй ү

1 мин
Л.Мөнхбаатар: Хүчирхийллийн асуудлыг хуулийн хэрэгжилт, хохирогчийн бодит хамгаалалтаар үнэлэх ёстой

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар жендэрт суурилсан хүч

3 мин
“Хаана ч аюулгүй” уриатай жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Жендэ

5 мин
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын УИХ-ын шийдвэрийн биелэлт 80.21 хувьтай гэв

Засгийн газрын гишүүн, Шадар сайд Т.Доржханд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-аас баталсан шийдвэрийн биелэлтийн тайланг өнөөдөр байнгын хорооны хуралд танилцууллаа.

9 мин
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж гишүүд үзэв

УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөд

10 мин
Усны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг байгуулав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2026.11.25) хуралдаанаар

12 мин
ФОТО: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Жендэрийн үндэсний хороот

14 мин
Сөүл аюулгүй байдлын багаа Вашингтонд ойртуулж байна уу?

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт

5 цаг 59 мин
Хонконг 10 сард 45.8 сая жуулчин хүлээн авч, рекорд тогтоов

Хонконгийн Аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр, тус хот 20

6 цаг 4 мин
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

10 цаг 36 мин