-Жилийн эцэс гэхэд зочдын тоо 53.8 саяд хүрнэ гэж таамаглаж байна-
Хонконгийн Аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр, тус хот 2026 оны эхний 10 сарын дотор нийт 45.8 сая жуулчин хүлээн авч, өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн байна.
Хонконгийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Росанна Лоу өсөлтийг олон улсын уулзалт, чуулган, үзэсгэлэн, томоохон спорт болон урлагийн арга хэмжээнүүдтэй холбон тайлбарласан байна. “HK01” сайтын мэдээлснээр, ялангуяа Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн саяхан болсон дөрвөн концертыг онцолжээ.
Сайдын хэлснээр, 11 ба 12 дугаар сар Хонконгийн жуулчны хамгийн ачаалалтай саруудын тоонд ордог. “Sing Tao Daily” сонины мэдээлснээр, энэ нь жилийн эцэс гэхэд жуулчдын тоог 55 саяас давуулж магадгүй гэсэн байна. Харин албан ёсны жилийн таамаглал 53.8 сая бөгөөд энэ нь 2025 оныхоос 7.8 хувиар их гэсэн үг аж.
Ойрын хугацаанд Бадминтоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Dragon ангиллын дарвуулт завины уралдаан, Ширээний теннисний дэлхийн финал, Хонконгийн олон улсын морин уралдаан зэрэг томоохон арга хэмжээ Хонконгт болно.
Эх сурвалж: VnExpress International