Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Жендэрийн үндэсний хороотой хамтран өнөөдөр (2026.11.25) “Их эзэн Чингис хаан” танхимд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хэн ч, хаана ч аюулгүй амьдрах эрхтэй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, Элчин сайдын яамд, олон улсын хөгжлийн түнш, донор байгууллагууд, Жендэрийн үндэсний хорооны гишүүд, холбогдох яам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд зохион байгуулсан энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар үг хэлж, аяны хүрээнд шийдэх асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.
Хэлэлцүүлгийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга А.Адилбиш хаалаа.
Эх сурвалж: polit.mn