Усны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг байгуулав

12 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

-Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална-

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2026.11.25) хуралдаанаар Усны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжив.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөло болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүний өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүргийг энэ ажлын хэсэгт өглөө.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална. Бүрэлдэхүүнд гишүүн Н.Алтаншагай, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Ганбаатар, П.Сайнзориг, С.Одонтуяа, А.Ундраа, Б.Уянга нар орсон байна.

Хуралдаан 29 гишүүний 15 буюу 51.7 хувь нь ирснээр эхэлсэн. Гишүүн Л.Мөнхбаясгалан ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг эхэлж хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжиж, хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчилжээ. Тогтоолын төсөлд асуулт асууж, үг хэлсэн гишүүн байсангүй.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Х.Баасанжаргал: Ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэхийн тулд бодит үр дүн гарах ёстой

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал аяны “ял шийтгэлгүй ү

1 мин
Л.Мөнхбаатар: Хүчирхийллийн асуудлыг хуулийн хэрэгжилт, хохирогчийн бодит хамгаалалтаар үнэлэх ёстой

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар жендэрт суурилсан хүч

2 мин
“Хаана ч аюулгүй” уриатай жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Жендэ

5 мин
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын УИХ-ын шийдвэрийн биелэлт 80.21 хувьтай гэв

Засгийн газрын гишүүн, Шадар сайд Т.Доржханд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-аас баталсан шийдвэрийн биелэлтийн тайланг өнөөдөр байнгын хорооны хуралд танилцууллаа.

9 мин
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж гишүүд үзэв

УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөд

10 мин
Усны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг байгуулав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2026.11.25) хуралдаанаар

12 мин
ФОТО: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Жендэрийн үндэсний хороот

14 мин
Сөүл аюулгүй байдлын багаа Вашингтонд ойртуулж байна уу?

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт

5 цаг 59 мин
Хонконг 10 сард 45.8 сая жуулчин хүлээн авч, рекорд тогтоов

Хонконгийн Аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр, тус хот 20

6 цаг 4 мин
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

10 цаг 36 мин