Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын УИХ-ын шийдвэрийн биелэлт 80.21 хувьтай гэв

9 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Засгийн газрын гишүүн, Шадар сайд Т.Доржханд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-аас баталсан шийдвэрийн биелэлтийн тайланг өнөөдөр байнгын хорооны хуралд танилцууллаа.

Тайлангийн гол статистик:

-Хяналтад байгаа нь 56 шийдвэрийн 394 зүйл, заалт. Энэ нь УИХ-ын шийдвэрийн нийт 1,972 заалтын 20.0 хувь.

-Ангиллаар нь: 15 хуулийн 38 заалт, УИХ-ын 20 тогтоолын 196 заалт, Байнгын хорооны 21 тогтоолын 160 заалт.

-Биелэлт дунджаар 80.21 хувьтай байна.

-235 заалт (59.6 хувь) бүрэн хэрэгжиж, 146 заалт (37.1 хувь) хэрэгжих шатанд байна.

-Хэрэгжих шатанд байгаа заалтын 19-ийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үнэлсэн. Хэрэгжээгүй гэж үнэлсэн гурван заалт, хэрэгжих боломжгүй гэсэн хоёр заалт байна.

-Хяналтад байгаа заалтын 62.9 хувь буюу 248 заалтыг хяналтаас хасахаар санал болгосон гэсэн байдалтай байна.

Сайд Т.Доржханд шийдвэрийн төсөл боловсруулах шатанд хэрэгжүүлэгч этгээд, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой заах шаардлагатайг онцлов. Байнгын хороо хяналтаас хасах саналтай 248 заалтыг журмын 6.4-т заасан үндэслэл тус бүрээр хэлэлцэж, удаашралтай 19 заалтыг хариуцсан яам, байгууллагад чиглэл өгөхөөр тусгасан байна.

Тайлантай холбогдуулан гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Уянга, С.Одонтуяа, М.Мандхай нар асуулт асууж, үг хэллээ. Б.Бат-Эрдэнэ салбарын яаманд өгсөн үүрэг даалгавар нь яамны үйл ажиллагаа, чиглэлтэй зөрчилддөг байдалд анхаарч, тайланд нэр төдий томьёолсон жагсаалт оруулж ирдгийг засах нь зүйтэй гэв.

Байнгын хорооны дарга М.Мандхай шийдвэрийн биелэлтийг 90 хувь гэж үнэлсэн ч бодит үнэлгээ ердөө 63 хувьтай байгааг дурдаад, цаашид бодит нотолгоо баримтгүй ийм тайланг хүлээн авах шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлэв.

Эх сурвалж: УИХ-ын Нээлттэй парламентын газар

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Х.Баасанжаргал: Ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэхийн тулд бодит үр дүн гарах ёстой

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал аяны “ял шийтгэлгүй ү

1 мин
Л.Мөнхбаатар: Хүчирхийллийн асуудлыг хуулийн хэрэгжилт, хохирогчийн бодит хамгаалалтаар үнэлэх ёстой

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар жендэрт суурилсан хүч

3 мин
“Хаана ч аюулгүй” уриатай жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Жендэ

5 мин
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын УИХ-ын шийдвэрийн биелэлт 80.21 хувьтай гэв

Засгийн газрын гишүүн, Шадар сайд Т.Доржханд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-аас баталсан шийдвэрийн биелэлтийн тайланг өнөөдөр байнгын хорооны хуралд танилцууллаа.

9 мин
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж гишүүд үзэв

УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөд

10 мин
Усны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг байгуулав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2026.11.25) хуралдаанаар

12 мин
ФОТО: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Жендэрийн үндэсний хороот

14 мин
Сөүл аюулгүй байдлын багаа Вашингтонд ойртуулж байна уу?

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт

5 цаг 59 мин
Хонконг 10 сард 45.8 сая жуулчин хүлээн авч, рекорд тогтоов

Хонконгийн Аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр, тус хот 20

6 цаг 4 мин
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

10 цаг 36 мин