Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.
Тооцооны танхимын гишүүний нэр дэвшигчийг хэлэлцэж байх үед Тарон Чахоян сөрөг хүчний фракцын тэргүүн Нарек Карапетяны гэр бүлийг хүчтэй шүүмжилснээс эхэлжээ. Тэрээр Карапетяны үеэлийн өмнө нь эмэгтэйчүүдийн хэрэгцээг хангах тусдаа яам байгуулах тухай хэлсэн мэдэгдлийг дурджээ. Нарек Карапетян суудлаасаа хариу хэлж, дараа нь индэр рүү очсоноор үг маргаан зодоон болон хувирсан байна.
Мэдээллээр "Хүчтэй Армени"-гийн депутат Гарник Давтян Чахояныг түлхэж, Чахоян хариу цохисон. Бусад депутат зодоонд нэгдэж, зарим нь салгахыг оролдсон байна.
Чуулганыг даргалагч Рубен Рубинян эхэндээ завсарлага зарлахаас татгалзаж, болсон явдлыг бүгд харах ёстой гэсэн байр суурьтай байжээ. Гэвч зодоон олныг хамарсны дараа завсарлага зарлаж, хамгаалалтын албаныхныг дуудахад хүрчээ. Парламентын хуралдааны танхамаас гарсан чхурцадмал байдал үргэлжилсэн тул хамгаалагчид хоёр эгнээгээр зогсон хоёр талыг тусгаарласан гэж хэвлэлүүд бичсэн байна.
Завсарлагааны дараа Рубинян бичлэгийг дахин үзээд хариуцлагыг Нарек Карапетян хүлээнэ гэж мэдэгджээ. Харин "Хүчтэй Армени"-гийн депутат Марианна Каграманян Рубинян Чахояныг өөгшүүлсэн, зориуд хамгаалалт дуудаагүй гэж харилцан бие биеэ буруутгасан мэдэгдэл хийжээ.
Энэ нь нэг сарын дотор болж байгаа хоёр дахь удаагийн зодоон юм. Өмнө нь 10 дугаар сарын 6-нд парламентад зодоон гарч байсан. Тэр үед "Хүчтэй Армени"-гийн депутат Эдгар Казарян Рубинян шагналын мөнгөнд төсвийн хөрөнгө үрсэн гэж хэлснээс маргаан дэгдэж байжээ.
Эх сурвалж: Кавказ Online