ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

2026-09-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко өнгөрсөн долоо хоногт “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа хоёр улс харилцан зорчиход илүү таатай нөхцөл бүрдүүлэхээр эцэст нь тохиролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.

Бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 оны арванхоёрдугаар сард Энэтхэгт төрийн айлчлал хийх үеэс идэвхтэй хэлэлцэж эхэлсэн байна. Үүний дараа Москва жуулчны бүлэгт визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн төслийг Нью-Делид шилжүүлжээ. Төсөлд 3-50 хүнтэй жуулчны бүлгийг 21 хүртэл хоног визгүй зорчуулах санал тусгасан байна.

А.Руденко “Энэтхэгийн тал өөрийн санал, санамжтай бөгөөд хэлэлцээ үргэлжилж байгаа. Эцэст нь Орос, Энэтхэгийн иргэд харилцан зорчиход илүү тохиромжтой нөхцөлд хүрнэ” хэмээн мэдэгджээ.

Энэтхэгийн талын хувьд уг асуудлыг дотоодын эрх бүхий байгууллагуудтай зөвшилцөх шаардлагатай байгаа нь хэлэлцээг удаашруулж буй хүчин зүйл аж. Мөн жуулчны бүлгийн бүртгэл, цахим баримт бичиг, мэдээлэл дамжуулах хамгаалалт, хилээр нэвтрэх үед жуулчдын мэдээллийг шалгах зэрэг техникийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Одоогоор ОХУ-ын иргэд Энэтхэгт зорчихдоо голчлон цахим виз ашигладаг бөгөөд визийг богино хугацаанд авах боломжтой. Түүнчлэн Энэтхэг улс энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хоногийн цахим жуулчны визийн хураамжийг тэглэсэн. Харин хоёр улсын тал жуулчдад ногдуулдаг бүх төрлийн визийн хураамжийг цуцлах боломжийг мөн хэлэлцэж байгаа аж.

Хэсэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчих журам нэвтрүүлснээр хоёр орны аялал жуулчлалын харилцаанд шинэ түлхэц өгөх боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. ОХУ-ын аялал жуулчлалын салбарын төлөөлөгч Майя Котлярын мэдээлснээр, Энэтхэгт визгүй зорчих боломж бүрдвэл ОХУ-аас Энэтхэг рүү чиглэх аяллын эрэлт нэмэгдэх боломжтой. Ялангуяа Гоа зэрэг амралтын бүс болон Дели-Агра-Жайпурын аяллын чиглэл жуулчдын сонирхлыг татах төлөвтэй байна.

Статистик мэдээллээр, 2026 оны эхний зургаан сард ОХУ-ын 50 мянга орчим иргэн Энэтхэгт зорчсон бол 25 мянга гаруй Энэтхэгийн жуулчин ОХУ-д аялжээ. Мөн хоёр улсын хоорондын нийт жуулчны урсгал өмнөх оны мөн үеэс найман хувиар өссөн байна.

Энэтхэгээс ОХУ-д зорчих жуулчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд бүлгийн аялалд визийн шаардлага тавихгүй болох нь энэ урсгалыг цаашид өсгөх хүчин зүйл болж болохыг мэргэжилтнүүд онцолжээ.

Хоёр улсын аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэхэд шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудал мөн чухал ач холбогдолтой байна. ОХУ, Энэтхэгийн тал аялал жуулчлалаас гадна худалдаа, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцэж байна.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

6 цаг 32 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 цаг 51 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

15 цаг 17 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 цаг 30 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06