Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

57 мин
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл, дэлхийн зах зээлийн төлөв, биржийн худалдаа болон нүүрс боловсруулах үйлдвэрлэлийн ирээдүйн талаар салбарынхан хэлэлцлээ. Тав дахь жилдээ болж буй тус арга хэмжээ энэ жил “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, глобал түншлэл” уриан дор зохион байгуулагдаж, нүүрсний салбарын тогтвортой хөгжил, олон улсын зах зээл, эрчим хүчний шилжилтийг онцолж байна.

Нүүрсний салбарын дараагийн “том асуулт” нь хэдэн тонн нүүрс олборлох тухай биш. Олборлосон нүүрснээсээ Монгол Улс хэдий хэмжээний үнэ цэн, нэмүү өртөг үлдээж чадах вэ гэдэгт байна. Энэ жилийн уул уурхайн долоо хоногт 15 орны 350 гаруй байгууллага, 20 мянга гаруй оролцогч, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, хөрөнгө оруулалт, технологи, аж үйлдвэржилт, эрдэс баялгийн боловсруулалт зэрэг салбарын хөгжлийн чухал асуудлуудыг хэлэлцсэн юм.

 

Зах зээл өөрчлөгдөж байна

 

Монголын нүүрсний салбарын уулзалтын үеэр дэлхийн түүхий эдийн зах зээлийн аналитик, дата мэдээллийн Sxcoal (Fenwei Energy), Mysteel-ийн шинжээчид нүүрсний зах зээлийн өнөөгийн төлөв, хэтийн прогноз, олон улсын чиг хандлагыг танилцуулжээ. Хэлэлцүүлгийн гол санаа нь Монголын нүүрс экспортын хэмжээгээрээ бус, зах зээлийн өөрчлөлтийг зөв тооцож, чанар, боловсруулалт, нэмүү өртөгт анхаарах шаардлага улам бүр нэмэгдэж байгаа явдал байв.

Монгол Улсын хувьд нүүрс нь уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүн хэвээр байгаа ч дэлхийн эрчим хүчний шилжилт эрчимжиж буй энэ үед салбарын урт хугацааны өрсөлдөх чадварыг зөвхөн олборлолтын хэмжээгээр хэмжих боломжгүй болж байна.

Тиймээс нүүрсний салбарын ирээдүйг олборлолт → борлуулалт → боловсруулалт → нэмүү өртөг гэсэн бүхэл бүтэн гинжин хэлхээгээр харах шаардлага тулгарч байна хэмээн АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Биржийн худалдаа ил тод байдлыг нэмэгдүүлэх ч дараагийн шат нь зах зээлээ тэлэх шаардлагатайг Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа бүртгэлийн газрын захирал О.Батзаяа хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа. Тэрээр цааш ярихдаа “Нүүрсний худалдааны хувьд биржийн тогтолцоо нь үнэ тогтоолтыг ил тод болгох, худалдан авагч болон нийлүүлэгчийг шууд холбох, экспортын борлуулалтын мэдээллийг нээлттэй болгох чухал алхам болсон.Гэхдээ биржээр худалдаалж чадсан нь эцсийн шийдэл биш. Худалдан авагчийн тоо, зах зээлийн төрөл, бүтээгдэхүүний чанар, тээвэр ложистик, боловсруулах хүчин чадал зэрэг асуудлыг зэрэг шийдэхгүй бол биржийн арилжаа өөрөө нүүрсний салбарын урт хугацааны өрсөлдөх чадварыг бий болгож чадахгүй” гэж байв.

Энэ утгаараа Монголын нүүрсний салбарын дараагийн сорилт нь зөвхөн “нүүрсээ хэрхэн зарах вэ” биш,“ямар нүүрсийг, ямар чанартайгаар, ямар зах зээлд, ямар нэмүү өртөгтэйгөөр нийлүүлэх вэ” гэсэн асуултад шийдэл хэрэгтэйг харууллаа.

 

Олборлосон нүүрсээ боловсруулах цаг ирсэн

 

Чуулганы үеэр нүүрсний баяжуулалт, боловсруулалт, нүүрс-химийн үйлдвэрлэлийн технологи, инновацын асуудал чухал байр суурь эзэлж байна. Нүүрсний салбарын эрдэм шинжилгээний хурлын үндсэн чиглэлд ч нүүрс баяжуулах, боловсруулах, коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх зэрэг технологи, нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг тусгасан байна. Энэ нь Монголын нүүрсний салбарын өмнө тавигдаж буй гол зорилтыг тодорхой харуулна. Өөрөөр хэлбэл, олборлосон түүхий нүүрсээ шууд экспортлох загвараас боловсруулсан, чанаржуулсан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлох загварт шилжих шаардлагатай. Ингэснээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурах үед зөвхөн тонн нүүрсээр хэмжигдэх экспортын орлогод хэт хамаарах эрсдэлийг бууруулах боломжтой. Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн гол асуудал нь нөөцийн хэмжээ бус, нөөцөө хэрхэн эдийн засгийн илүү өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн болгох вэ гэдэгт шилжиж байна гэж  Монгол нүүрс ассоциацийн ерөнхийлөгч Б.Бямбадагва онцолж байв.

 

Нүүрс ба ногоон шилжилтийн дундах Монгол улсын сонголт

 

Чуулганы бас нэг гол сэдэв нь нүүрсний салбарын ирээдүйг дэлхийн эрчим хүчний шилжилттэй хэрхэн уялдуулах тухай байлаа. Монголын нүүрсний салбарын уулзалтын хүрээнд “Олон улсын зах зээл ба ногоон шилжилт” сэдвээр дэлхийн нүүрсний зах зээлийн ирээдүй, эрчим хүчний шилжилтийн үеийн салбарын төлөвийг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Тэгэхээр Монголын нүүрсний салбарын өмнө хоёр сонголт бус, хоёр чиглэлийг зэрэг авч явах шаардлага бий болж байна. Ойрын хугацаанд нүүрсний экспортын орлогоо хадгалах, нөгөө талд боловсруулалт, технологи, байгаль орчны шийдэлд хөрөнгө оруулж, урт хугацаанд өөрчлөгдөж буй дэлхийн зах зээлд нийцэх нь чухал болсон нь ажиглагдаж байсан юм.

“Mining Week & MinePro 2026”-ийн нүүрсний салбарын хэлэлцүүлгээс харахад Монголын нүүрсний ирээдүй “илүү их нүүрс олборлох”-оос “илүү ухаалгаар олборлох, борлуулах, боловсруулах” чиглэлд шилжих шаардлагатай болжээ.

Энэ өөрчлөлт хэрэгжиж чадвал нүүрс Монголын эдийн засгийн түүхий эдийн орлого хэвээр үлдэхийн зэрэгцээ боловсруулах үйлдвэрлэл, технологи, ажлын байр, нэмүү өртөг бий болгох суурь болох боломжтой. Харин үүнд төрийн бодлого, биржийн худалдаа, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэр, ложистикийн шийдлийг нэг цогцоор нь харах шаардлагатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 177 (7919)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

57 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

57 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

57 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

57 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17