Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн, бизнес эрхлэгчдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах чиглэлээр Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2026 оны 8 дугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэллээ.
Шинэ зохицуулалтаар татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлагыг зөвшөөрөл олгох, сунгах үндсэн нөхцөлөөс тусгаарлав.
Ингэснээр татварын болон нийгмийн даатгалын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, зөвшөөрлийн асуудлыг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хүрээнд тус тусад нь шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0